ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ - 2010

Friday, April 30, 2010
Ногоо гэрэл цагаан шугам 2010
2010 оны 04 сарын 23 нд дүүргийн ИХурал, Цагдаагийн хэлтэс, УЗХороо хамтран ЕБСургуулиудад хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин бүрдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, осол гэмтлийн үед өөртөө болон бусдад эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар олгох зорилгоор зохион байгууллаа.
Тэмцээнд багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын тэмцээн, буухиа тэмцээн, дөрвөн замын уулзвар нэвтрэх урлагын тоглолт гэсэн сэдвүүдээр оролцлоо. Нийт сурагчдыг хамарсан эссэ бичлэг, гар зураг, дуу шилгийн тэмцээн уралдааныг явуулж 3-5 –р ангийн сурагчид замын хөдөлгөөний дүрэм ЭМАТ-ийн сургалт 40 минутын хичээл заагдлаа. Багуудыг сургуулийн орчин бүрдүүлэлт хувцасны жигдрэлт уран сэтгэмж агуулга утга санаа ур чадвараар нь оноогоор байр эзлүүлэн дүгнэлээ. Үүнд 109-р бага сургууль 1-р байранд алтан медаль, Голомт цогцолбор сургууль 2-р байр мөнгөн медал, Эрдмийн оргил цогцолбор сургууль тусгай байр эзэллээ. Удирдамжийн дагуу бүх бэлтгэлээ сайтар ханган оролцсон дээрх сургуулиуддаа баяр хүргэе.















Yргэлжлэл...

ХҮЧТЭНҮҮД ТУСАЛСААР Л ...

Wednesday, April 21, 2010
Тэд гэр орныг нь цэвэрлэх, мод түлээг нь хагалах , усыг нь зөөж өгөх хивс дрожийг нь угааж цэвэрлэх, хувцас хунарыг нь угаах зэрэг ажлуудыг хийдэг. Алтангэрэл өвөөгийн сэтгэл их өндөр байдаг. Заримдаа эд материалын тусламж үзүүлдэг . Гурил , тос , саван , вок , хэвийн боов гэх мэт . Цэргийн баяраар бэлэг мэндчилгээ хүргэж өгсөн . Мартын 8-аар Чалдаа гуайнд мэндчилгээ хүргэж өгсөн . Багийхан энэ хөгшинд туслахаас гадна харвалт өгсөн гар хөлд нь массаж хийж өгдөг. Бид найздаа “Найздаа туслая” хөдөлгөөн өрнүүлж сурлагаар хоцорч яваа нэгэндээ тусалж сайн сурдаг нь тааруухан сурч байгаа нэгнийгээ дааж аваад сурлагад нь анхаарч сурах арга барилд сургаж байна
Алтангэрэл өвөө нь Түрүү булчирхайн хагалгаанд орсон боловч амжилт муу болсон тул гуурсаар шээсээ авдаг , шээсний сав нь хурдан муудаж хөлөрдөг . Сурагчид энэ уутыг авч өгч байсан. Ер нь өвөө нулимс дуслуулан сэтгэлийн халуун дулаан үгээ хэлж байдагт бид их баяртай, урамтай байдаг юм
Буян налайх телевиз –д бичлэг хийлгэж ярилцлага өгч байсан.






Yргэлжлэл...

ОНТЭМАТ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ОНТЭМАТ-ийн сургагч бэлдэх сургалт
Энэ оны 03 сарын 29 өөс 04 сарын 04 хүртэл Дорноговь аймгийн сайншанд хотноо Олон Нийтэд Тулгуурласан Эрүүл Мэнд Анхны Тусламжийн мастер Багш бэлтгэх сургалт болж өнгөрлөө. Уг сургалтанд нийт төсөл хөтөлбөрийн төлөөлөгч удирдагч, УЗХороодын төлөөллүүд нийлсэн 26 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.
Сургалтын талаарх мэдээллийг дор оруулав

1. Ерөнхий танилцуулга

МУЗН нь өнгөрсөн жилүүдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, гамшгийн бэлэн байдал, хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг орон даяар хэрэгжүүлсээр ирсэн.
Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ сайн дурынхны оролцоотойгоор эмзэг бүлгийнхний амжиргаа, амь нас эрүүл мэндийг сайжруулахад туслалцаа үзүүлэн иргэд, төр төрийн бус байгууллагынхантай хамтран ажиллаж байна.
МУЗН нь ОУУЗХолбооноос гаргасан иргэдийн хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөрүүдийн уялдаа холбоог чухалчилсан үйл ажиллагааны шинэ загвар болох ОНТЭМАТ-ийг туршилтаар говийн бүсийн 4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
ОНТЭМАТ-ийг хэрэгжүүлэх орон нутгийг дараах шалгуураар сонгож авсан. Үүнд:

2. Зорилго
МУЗН-ийн ОНТЭМАТ-ийн хөтөлбөрийн чиглүүлэгчдийг бэлтгэж орон нутагтаа олон нийтэд тулгуурласан уялдаа холбоотой хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь туслах

3. Зорилтууд
1. ОНТЭМАТ-ийн шинэ аргачлалын талаар дунд шатны хороодын ажилтнуудад тодорхой ойлголтуудыг өгч, энэ чиглэлийн бэлтгэгдсэн хүмүүстэй болох
2. Сургагч нарыг шинэ ур чадвартай болгох, шинэ сургалтын гарын авлагуудтай илүү сайн танилцуулах
3. ОНТЭМАТ-ийн хөтөлбөрийн гарын авлагыг ашиглаж, олон нийтэд тулгуурласан хөтөлбөрийг орон нутагтаа боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх
4. Дунд шатны хороодын оролцогч нар нь үйл ОНТЭМАТ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
5. ОНТЭМАТ-ийн чиглүүлэгчийн сургалтанд амжилттай суралцагсадаас ҮН-ийн чиглүүлэгчийн хүний нөөцийн жагсаалтыг гаргах
4. Хүлээгдэх үр дүн:
Мастер сургагчийн сургалтаас хүлээгдэх үр дүн нь дараах байдлаар тодорхойлогдоно.

Сургалтын дараа оролцогчид:
• ОНТЭМАТ-ийн чиглүүлэгчийн ба СДИ-ний гарын авлагатай бүрэн танилцаж түүн дээр ажиллах чадвартай болно.
• ОНТЭМАТ-ийн талаар илүү сайн ойлгох хэдий ч ОНТЭМАТ-ийг хэрэгжүүлэх явцдаа илүүтэй суралцдаг. Олон нийтийн үйл ажиллагааг чиглүүлэх боломтой болно.
• Олон нийтийн үнэлгээг чиглүүлэх ур чадвар эзэмших ба ОНТЭМАТ дах олон нийтийн үйл ажиллагаа ба түүнтэй холбоотой сэдвүүдийг чухалчлан гаргах ур чадварыг эзэмшинэ.
• Олон нийтэд тулгуурласан уялдаа холбоотой хөтөлбөрийн талаар ойлгож мэднэ
• Шинэ шинэ чиглүүлэгчийн арга хэрэгслүүдийг хэрэглэж Ажиллангаа Суралцахын мөн чанарыг мэдэрнэ.
• Өгөгдлийн дагуу хөтөлбөрийн утга агуулгыг хүргэх явцдаа бусдыг чиглүүлэх арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой болно.
• Чиглүүлэгчийн сургалтыг дахин зохион байгуулах чадвартай болж чиглүүлэх ба үе тэнгийнхэнийг дэмжин ажиллахдаа нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэх боломжтой болно.
• СДИ-ний сургалтыг чиглүүлэх ба үе тэнгийнхэнийг чиглүүлэн дэмжих боломжтой болно.
• Өөрийгөө ба үе тэнгийнхэнтэй ярилцах замаар өөрийнхөө ажлын гүйцэтгэлийг үнэлэх механизмыг эзэмшинэ
• СДИ-ний ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд бэлтгэгдэнэ.
• Амжилттай суралцагсад Үндэсний нийгэмлэгийн ОНТЭМАТ-ийн сургагч эрхийг авч бусад хороодод сургалт явуулах эрхтэй болно.
• ОНТЭМАТ-ийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж, орон нутагтаа хэрэгжүүлэх дадалтай болно.

Налайх дүүргийн Улаан загалмай хорооны Арга зүйч Я.Цэрмаа амжилттай оролцоод ирлээ










Yргэлжлэл...

ХДХВ-ИЙН ХАЛДВАРЫН 3 ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Monday, April 19, 2010
ХДХВ-ийн халдварын 3 шинэ тохиолдол илэрлээ. 2010.04.19
ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа тул ард иргэд, ялангуяа залуучууд уг халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Иргэн бүр ХДХВ-ийн халдвар гэж юу болох, уг халдвар ямар замаар халддаг, яаж урьдчилан сэргийлдэг, ямар хор хохиролтойг сайтар мэдэж ойлгох, өөрсдийгөө хамгаалах наад захын арга хэмжээг хэрэгжүүлж сурах, халдварт өртөж болзошгүй эрсдэлээс болгоомжилж, зайлсхийж байх нь зүйтэй юм.
Хэрэв хэзээ нэгэн цагт ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй байдал тохиолдож байсан бол сайн дураараа ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Улсын хэмжээнд 60-аад цэгт ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллаж байна. Бүх аймгуудын төв, хотын дүүргүүдэд, клиникийн нэгдсэн эмнэлэг, зарим суманд, хувийн эмнэлэгт шинжилгээ хийж байгаа. Шинжилгээ хийлгэж, хариугаа мэдэж, зөвлөгөө авах нь олон талын ашигтай. Халдвар авсанаа эрт мэдэж, хяналтанд орох нь халдвараа бусдад тараахаас эрт сэрэмжлэн, дагалдах халдвараас сэргийлэх эмчилгээ хийлгэх, ДОХ-ын эсрэг эмчилгээ хийлгэж урт удаан амьдрана, оройтож ирвэл эмнэлэг эмч нар туслах боломж хомс гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 7 хоногт зөвхөн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1027 хүн үзүүлж үйлчлүүлсэнээс 690 нь урьдчилан сэргийлэх зорилгоор, 320 хүн сайн дураараа шинжилгээ хийлгэсэн нь байна. Энэ нь хүмүүс энэ чиглэлээр эмнэлэгт хандах, эрүүл мэндийнхээ талаар анхаарах хандлага өөрчлөгдөж сайжирч байгаагийн илрэл юм. Шинжилгээ хийлгэсэн, түүгээр ч барахгүй БЗДХ болон ХДХВ-ийн халдвартай ч юм уу өвчтэй илэрсэн ч таны нууцыг хадгалдаг гэдгийг мэдэх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ төр засгаас авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх хэрэгтэй байна. ДОХ-ын тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөн шинэчлэх, ДОХ-той тэмцэх сэргийлэх Үндэсний стратегийг батлаж хэрэгжүүлэх, ДОХ-той тэмцэх сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдсан Үндэсний Хороо, аймаг, нийслэл, дүүрэг, яамдын дэргэдэх салбар зөвлөлүүд, байгууллага, аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийнхэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, дор бүрдээ ажлаа эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах нь тархалтыг хязгаарлахад чухал арга хэмжээ болно.
Өнгөрсөн 7 хоногт ХДХВ-ийн халдварын 3 тохиолдол шинээр илэрч, лабораторийн шинжилгээгээр онош батлагдаж, уг халдварын 67.68.69 дэхь тохиолдлууд бүртгэгдлээ. Эдгээр шинэ тохиолдолын 2 нь Улаанбаатар хотын оршин суугчид бөгөөд идэвхтэй тандалтаар илэрсэн, 1 нь орон нутгаас илэрсэн байна. 2 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй, 20-24 настай залуучууд байна. Одоогоор тэдний биеийн байдалд гарсан өөрчлөлтгүй ХДХВ-ийн халдварын шинж тэмдэггүй үедээ байна. Биеийн байдал, дархлааг нь үнэлэх шинжилгээнүүд хийгдэж байгаа. Илэрсэн шинэ тохиолдлуудын халдварын тархварын судалгаа явагдаж байна.
ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн алба.
Yргэлжлэл...

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

2010.04.15-16 хооронд Улаан загалмайн хүрээг өргөтгөх, Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх ажлын урьтал болгож бидэнд анги хамт олноороо улаан загалмайч ангиар элсэх хүсэлт тавьсан Голомт цогцолбор сургуулийн 32, 43, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 44 бүлгүүд улаан загалмайч анги болоход баримтлах зарчим тангараг, уриа, дуу, ёсолгоо зэргээ сурч авсан ба энэ жилийн Анри Дюнаны төрсөн өдөр буюу Олон улсын улаан загалмайн өдөр ёслол төгөлдөр гишүүнээр элсэхээр боллоо.








Yргэлжлэл...
Би бодлоо... Аливаа зүйлийг байнга л зүлгээд байхгүй бол өнгө алдаад байдагтай адил аливаа мэдлэг мэдээлэл гэдэг хэрэгтэй хэрэггүй тум буман стресст дарагдаад гундаад байх шиг... Англи хэл гэдэг мөн л хэрэглэхгүй удахаар ганц нэг үгээ мартаад байх юм.
Тэгээд нийт хорооддоо санал болгох магадгүй туршаад үзэхэд гэмгүй нэг санаа оллоо. Хороод хоорондын хамтын ажиллагааг сайжруулах туршлага солилцох олон талт ажиллагааны нэг болгож, англи хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлэх бас нэгэн боломж болгож Let’s Speak English – online буюу yahoo messenger – т English conference хийдэг тусдаа цаг гаргахыг нийт хороодын ажилтанууддаа уриалж байна. /жишээ нь: өдрийн цайны цагийн өмнө эсвэл хойно 30 орчим минут, боломжит цагийг товлоно./
Дэмжиж байгаа бол мэйл хаягаа comment дээр үлдээх эсвэл nalaikh_uzh@yahoo.com ID- г өөрийн листэндээ нэмнэ үү.
Мэдээж оролцох хүмүүс бэлэн болмогц ярилцах цагийг товлож мэдээлэх болно.
Энэхүү бичлэгийг уншаагүй болон мэдээгүй байгаа гэж үзсэн хороодын ажилтнуудын майл хаягуудыг нь соммэнт дээр үлдээхийг та бүхнээсээ хүсч байна.
Энэ нь магадгүй холыг уулзуулж хоёрыг учруулах сайн талтай байж болох юм.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Хүндэтгэсэн Mr.Q болой
Yргэлжлэл...

ГОВИЙН ЧОНО-2

Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй осол хор уршгийг арилгах чиглэлээр Ази номхон далайн гамшгийн удирдагч, хүмүүнлэгийн тусламжийн төвтэй хамтран Говийн чоно – 2 сургалт тактикийн үзүүлэх сургуулийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2010 оны 4-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Говийн чоно – 2 сургалт тактикийн үзүүлэх сургуульд уул уурхайн аврах алба, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн нэгдэл, мэргэжлийн хяналтын хэлтэс, УЗХороо зэрэг байгууллагууд оролцох бүрэлдэхүүн, гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах гамшгаас хамгаалах алба, дүүргийн онцгой байдлын хэлтсийн мэргэжлийн хүмүүс удирдан зохион байгууллаа. Уг ажиллагаанд УЗХорооны анхны тусламжийн нөхөрлөлийн баг уурхайн осолд нэрвээгдэгсэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх нэрвэгдэгсдэд болон ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дэмжлэгүзүүлэх үүрэг гүйцэтгэлээ








Yргэлжлэл...