ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ӨНДӨР НАСТНЫ УУЛЗАЛТ...

Tuesday, September 28, 2010
Британы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллах Нийгмийн халамж үйлчилгээг Нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийн хүрээнд Налайх дүүргийн Улаан загалмай хороо нэн эмзэг бүлгийн буюу хөгжлийн бэрхжээлтэй, өндөр настан, өрх толгойлсон эцэг эхчүүдийг халамжиндаа авч халамжилж байгаа билээ.
2010 оны 10 сард Өндөр настны уулзалт зохион байгуулж СДИ болон аппаратын ажилтнууд маань уулзалт хийж үйл ажиллагаагаа танилцуулж дасгал хөдөлгөөн хийлгэж, даралтуудыг нь үзэж зөвлөгөө өглөө.
Мөн үеэр МУЗН-ын Халамж хөтөлбөрийн улирдагч Б.Оюу, санхүүгийн ажилтан Батчимэг, маркетингийн ажилтан Анхбаяр нар ирж ахмадуудтай уулзаж баримтат киноны бичлэг хийгээд явлаа.









Yргэлжлэл...

ПАРАЛИМПЫН ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Monday, September 27, 2010
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ээлжит XII их хурал, хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Нийслэлийн Улаан загалмайн Хорооны санаачлагаар Монголын Паралимп, Хөнгөн Атлетикийн Холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ахуйн гэмтэл, үйлдвэр болон зам тээврийн осол, байгалийн хүчин зүйлийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн ахуй нөхцөл, болзошгүй ослоос сэргийлэх талаар ард иргэдэд сурталчлах, сэрэмжлүүлэх, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдлэг мэдээлэл олгох уулзалт ярилцлагыг 2010 оын 07 сарын 19-нөөс 08 сарын 27 хүртэлх хугацаанд Төвийн бүсийн Улаан загалмай хороодтой хамтран зохион байгуулагдлаа. Энэ ажлын хүрээнд Паралимпын холбооны тамирчид Налайх дүүрэгт 2010 оны 08 сарын 09-15 ны хооронд ирж осол гэмтэл гарч болзошгүй гэсэн байгууллага хувь хүмүүстэй уулзалт хийж сэрэмжлүүлэг хүргэлээ. Уулзалтыг Налайх дүүргийн Эрчим хүчний байгууллаг, Аврах анги, Дулааны станц болон олон нийттэй СУОрдонд ярилцлага хийлээ.
Ард иргэдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ажлын байр, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа сахин ажиллах талаар сэрэмжлүүлэг хүргэсэн нийт Паралимпын тамирчиддаа спортын Өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.






Дэлхийд паралимпын тамирчдыг сонирхоод үзсэнчин хүн бүхний анхаарлыг татхуйц нэгэн тамирчил байсан ба түүнийг Oscar_Pistorius(wiki) гэдэг ба тэрээр 2 хөлгүйч бүх төрөл дахь гүйлтын тамирчин юм байна. Түүний талаар сонирхол тань хүрвэл ийшээ ороод үзэж болхнээ
Yргэлжлэл...

ГАЗАР ХӨДЛӨЛТ - СУРГАЛТ

Налайх дүүргийн 5-р хороонд байрлах Зэвсэгт хүчний 337-р ангид 2010 оны 08 сарын 05 нд Газар хөдлөлтийн сургалт явууллаа. Уг анги нь Монголдоо ганц гэж хэлж болох нисэх хүчний цэргийн анги бөгөөд ангийн бүх бүрэлдэхүүн нь 200 орчим албан хаагчидтай. Тухайн ангийн хэсэг салаа бүрэлдэхүүний төлөөлөл болох 30 хүнийг штавын даргын тусламжтайгаар сонгон авч Газар хөдлөлтийн үеийн эрсдлийг бууруулах тодорхой хэмжээний ойлголттой болох урьдчилан сэргийлэх арга замуудыг зааж өгсөн ба нисэх хүчин тухайн үед хэрхэн зохион байгуулагдаж ажиллаж болох талаар чөлөөтэй ярилцлаа.









Yргэлжлэл...

КАТАР ОРНЫ ТАЛААР&ЗУЗ

Monday, September 20, 2010
Катарын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч болон Аль Жазира телевизийн найруулагч, нэвтрүүлэгч нар Налайх дүүргийн Улаан загалмай хороо болон Олон улсын Найрамдал төслийн үйл ажиллагаа, байгуулагдсан танхимтай танилцах, Монгол орон, Улаан загалмай нийгэмлэгийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх зохилгоор 2010 оны 09 сарын 19нд налайх дүүрэгт Ирж зочиллоо. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхдийн зуслан байгуулагдах газар дээр очиж зураг төсөлтэй танилцлаа.
Ингээд мөн Катар орны талаар товчхон мэдээллийг орууллаа
Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орны нэг бол Катар улс юм. МЭӨ 3000 орчим жилийн өмнө эртний Финикчүүд амьдран сууж байсан Катарын хойгийг эртний Герегийн газар зүйчид, Ромын түүхчид, Арабын эрдэмтэд Катала Каталар Каталия гэж түүх сурвалжид тэмдэглэж байсан нь хувирсаар өнөө Катар гэгдэх болжээ.

Тусгаар тогтноод 35 жил болж буй Катар нь (Тhe State Qatar) хаант засаглалтай улс бөгөөд тус улсад улстөрийн нам, бус байгууллагын үйл ажиллагааг хориглодог.

Хувийн хэвшлийг дэмжих болон нээлттэй Засгийн газрын бодлого баримталдаг Катарын эдийн засгийн өсөлт жилд 8,8 хувь (2005) байдаг ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 28300 ам доллараас давдаг дэлхийн толгой баян орны нэг юм.

Батлан хамгаалах жилийн төсөв нь ДНБ-ий 10 хувь буюу нэг тэрбум ам.доллараас давдаг ч нийгмийн төлбөргүй, бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй олгодог төдийгүй сурагчдад ном сурах бичиг, соёлын бараа, өмсөх хувцсыг нь ч улсаас хангадаг, амжилттай сайн сурсан оюутныг гадаадад сургах тэтгэмж олгох зэргээр урамшуулдаг. Хүн амын дундаж наслалг эмэгтэйчүүд 76, эрэгтэйчүүд 71 хүрдэг байна.

Засаг захиргааны хувьд есөн хоттой. Хотуудыг хооронд нь 900 км урт засмал замын сүлжээгээр холбосон бол нийслэл Дохагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Ази, Европын 17 шугамд өдөр тутам нислэгтэй байдаг. Манайхаас таван цагийн зөрүүтэй Катар нь өөрийн риал гэдэг мөнгөн тэмдэгттэй Нийслэл Доха хот цэвэрхэн, амар тайван, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, дэлхийн олон орны аялагч жуулчдын сонирхлыг татсаар буй байгаль, соёл иргэншлийн үзэмж хосолсон газар юм.

Катарчууд халуун дотно зочломтгой зантай нь арабчуудын онцлог, тэдний уламжлалт ёс билээ. Морь, тэмээ унах дуртай, гадаадын зочдыг машид хүндэтгэдэг. Зочдоо кофегоор дайлах дуртай. Өвөрмөц зан үйлтэй, катарчууд арабын уламжлалт хувцсаа өмсөхөөс гадна залуучууд нь нэлээд нээлттэй. Эмэгтэйчүүд нь алтан ээмэг, бөгж зүүх дуртай, богино банзал өмсөхийг, тэр байтугай гадаадынхан хувцасыг өмсөхийг ч хориглодог. Эмэгтэй хүн танихгүй хүнтэй холбоо тогтоохыг цээрлэдэг заншилтай.
Нийслэл
Доха

Албан ёсны хэл(нүүд)
Араб хэл

Засаглал

- Эмир Хамад бин Халифа

- Ерөнхий сайд Хамад бин Жассем бин Жабр Ал-Тани
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нэгдсэн Вант Улсаастусгаарласан
1971 оны 9 сарын 3
Газар нутаг

- Нийт 11,437 км² (164-д)

- Ус (%) маш бага
Хүн ам

- 2008 оны тооцоо 1,307,229 (148-д)

- 2004 оны тооллого 744,029
- Нягтшил
74/км² (121-д)

ҮНБ
2007 оны тооцоо
- Нийт $75.224 тэрбум (69-д)

- 1 хүнд оногдох ҮНБ $80,870 (1-д)

ХХИ (2007 он)
0.875 (35-д) – өндөр

Мөнгөн тэмдэгт
Катар риаль (QAR)

Цагийн бүс
UTC+3

Улсын домэйн нэр
.qa
Утасны код
+974










Yргэлжлэл...

ХҮҮХДИЙН ОРОЛЦОО...

Tuesday, September 14, 2010
Хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа хүүхдийг биеэр оролцуулах ба саналыг нь авахыг хүүхдийн оролцоо гэнээ гэж тайлбарласан байдаг. Аливаа байгууллага бүлгийн дэмжлэгтэйгээр хүүхдийн оролцоог нийгэмд хангаж олон нийтэд үйлчлэнэ гэдэг нийгэмд төдийгүй хүүхдэд багаасаа хөгжих чадваржих, нийгэмд ирээдүйн чадварлаг боловсон хүчин бий болох үндэс суурь тавигддаг учиртай. Налайх дүүргийн Улаан загалмай хорооны ЗУЗ-ын хөтөлбөрийн хувьд энэ тал дээр аль болох олон хүүхдийг нийгмийн оролцоогоор хангах чадваржуулах бодлого баримталдаг. Хэрвээ Сургууль, хүүхдүүдийн эцэг эхийн дэмжлэг 100 хувь байдаг агаад Улаан загалмайн хүчин чадал хүрдэг бол хүүхэд болгоныг Улаан загалмайч болгох сонирхол байдаг.
Японы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Налайх дүүрэгт Олон улсын найрамдал – III төсөл хэрэгжээд удаагүй байгаа билээ уг төслийн хүрээнд үе тэнгийн чиглүүлэгчдийг бэлтгэж байгаа бөгөөд төрөл бүрийн сургалтыг тэдэнд хамруулж чадваржуулж байгаа билээ.
Хүүхэд бүр нийгмийн үйл ажиллгаанд оролцож чадварлаг болох болтугай




Yргэлжлэл...

ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ - III

Японы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр ЕБС-иуд дээр хэрэгжиж буй Олон улсын найрамдал -III төсөлНалайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль дээр сургуулийн сурагчдын сурч боловсрох таатай эрүүл, аюулгүй, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлж улмаар сурагчдад чанартай боловсрол, хүмүүжлийг олгон, нийгэмд тэднээр дамжуулан эерэг нөлөөлөл хийх зорилгоор 2010 - 2013 оны хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд одоогоор сургууль дээр үе тэнгийн 15 чиглүүлэгч бэлтгээд байгаа ба тэднээр дамжуулан сургуулийн нийт сурагчдад нөлөөллийн ажил хийж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн нэг анги сонгон авч эрүүл мэндийн кабинет байгуулан танхимаар дамжуулан сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож байна.
Японы Улаан загалмай нийгэмлэгийн Өсвөрийн Улаан загалмайн 20 орчим төлөөлөгч хүүхэд Монгол оронд Олон улсын найрамдал – III төсөлд хяналт үнэлгээ хийх, үйл ажиллагаатай танилцах зорилгоор ирсэн. Налайх дүүргийн Улаан загалмай хороотой танилцахаар 2010 оны 07 сард ирж Эрдмийн оргил цогцолбор сургуулийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй танилцан, үе тэнгийн чиглүүлэгч нартай харилцан чөлөөт арга хэмжээ өрнүүлж, гарын бэлэг солилцон тоглож наадлаа. Мөн үеэр Налайх дүүргийн 1-р хороонд байрлах ганц бие өндөр настан ... айлчлан Монгол хүүхдүүдтэй хамтран гэрийг нь цэвэрлэж, түлээ модыг нь хагалж, усыг нь авч ногоог нь усалж өгч эд материал болон сэтгэл зүйн тусламж хүргэлээ.
Уг төсөл Улаанбаатар хотын Чингэлтэй, Налайх дүүрэг, Ховд, Увс, Төв аймгуудад хэрэгжиж байгаа ба төслийг удирдан чиглүүлж буй Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн Удирдагч Ууганбаяр, ажилтан Заяа нартаа төсөлд хамрагдаж буй орон нутаг, сургуулийн сурагчдын өмнөөс баярласан талархсанаа идэрхийлэе.













Yргэлжлэл...