ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

БИД ЗАЛУУ УЛААН ЗАГАЛМАЙЧИД

Sunday, March 28, 2010
2010 оны 03 сарын 16 нд Налайх дүүргийн голомт цогцолбор сургуулийн хүүхэд хөгжлийн өрөөнд Налайх дүүргийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний ээлжит цугларалт, сургалт боллоо. Уг сургалтанд нийт сургуулиудын нийгмийн ажилтан, багш сурагчид, тусч хамтлаг, донор 25 клубынхан нийт 30 орчим хүн оролцсон ба өнөөгийн Налайх дүүргийн хүүхэд залуусын оролцоо түүнд тулгарч буй асуудлуудыг чиглэл чиглэлээр нь хэлэлцэж нээлттэй ярилцлаа. Мөн үйл ажиллагаагаар нийт оролцогчдод Хүн болохуй, хүүхдийн оролцоо, Баг хамт олон бүрдэх, эрүүл мэнд анхны тусламж зэрэг сургалтуудыг заасан ба энэ нь цуврал сургалтын эхнийх болж байгаараа онцлогтой юм. Цаашид хүүхдүүд болон багш ажилтнууд байнгын холбоотой байж хамтран ажиллаж бэрхшээлтэй болоод хүндрэлтэй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж хамтдаа ажиллахаар боллоо.
Нийт сургалтанд оролцсон багш нийгмийн ажилтан, багш, хүүхэд, залуусдаа цаашдын сурлага, хөдөлмөр, ажилд нь амжилт хүсье.




Yргэлжлэл...

ДҮҮРЭГТ МААНЬ ОГХУС ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Thursday, March 25, 2010
2010 оны 3 сарын 25 нд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийгмийн эрүүл мэнд хариуцсан Их эмч Баттөгс хөтөлбөрийн зорилго үйл ажиллагааг, мэс заслын их эмч Батжаргал дүүргийн осол гэмтлийн өнөөгийн байдал, Зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийллийн тухай цагдаагийн хэлтэсийн автын байцаагч Баяржаргал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөөг ЗДТГ-ын эрүүл мэнд хариуцсан түшмэл Ж.Аръяабал нар танилцууллаа. Уг уулзалтаар хүн амын дундах осол гэмтэлийн тоо баримт, гэмтлийн төрөл, хөтөлбөр хэрэгжих үе шат, үндсэн чиглэлүүд, хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, хөрөнгийн эх үүсвэр, үр дүн зэргийн талаар ярилцлаа.
2010 оноос эхлэн 2 жилийн хугацаатай “ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ хэлэлцэж баталлаа. Уг төлөвлөгөөнд Хүн амын амьдарч, сурч, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх, Хүн амын осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, зохистой зан үйлийг төлөвшүүлэх, Осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажилагаа явуулахаар шийдвэрлэлээ.

Тус үйл ажиллагаанд Налайх дүүргийн УЗХорооны тэргүүн С.Батдорж, дарга Д.Отгон нар оролцлоо





Yргэлжлэл...

УЗХОРООНЫ ЭЭЛЖИТ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

Налайх дүүргийн Улаан загалмай хорооны ээлжит Удирдах зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар УЗХорооны 2009 оны хүмүүнлэгийн аяны жилд хийсэн үйл ажиллагааны тайлан, 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэл, УЗХорооноос 2010 онд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр санхүүгийн төлөвлөгөөг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Удирдах зөвлөлийн хуралд УЗХорооны тэргүүн С.Батдорж, Удирдах зөвлөлийн гишүүн С.Лхамжав, Х.Дамжин, Х.Гантөмөр, Ш.Ванганжил нар оролцож дээрх асуудлуудтай холбоотой санал шүүмжлэл, зөвлөмжийг өгч 2010 онд байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх жилийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөр санхүүгийн төлөвлөгөө хэлэлцэж баталлаа. Хурлын үйл явцыг Налайх телевизээр сурталчиллаа.



Yргэлжлэл...

МОНГОЛЫН КАЗАК ҮНДЭСТНИЙ ИХ БАЯР НАУРЫЗ

Налайх дүүрэгт маань нийт хүн амын нэлээдгүй хувийг Казак үндэстний ард түмэн эзэлдэг билээ. Энэ үндэстний гол баяр бол Наурыз ба энэ өдрийг эртнээс эхлэн лалын шашинтай улс орнууд тэмдэглэн өнгөрvvлж ирсэн төдийгvй жилийн жилд Наурызын баяр өргөжиж байна. Наурыз гэдэг бол шинэ эхлэл гэсэн утгатай vг бөгөөд энэ өдөр шөнө тэнцдэг учраас Казакын ард тvмэн Наурызын баяр болгон тэмдэглэж ирсэн. Наурызын баярын өдрөөр өглөө эртлэн босож, өндөр настай ахмадууддаа хvндлэн айлчлан очдог нь цагаан сарын баяртай төстэй байдаг . Наурызын баяраар vндэсний каз идэж, ирсэн зочид гийчдээ жынт буюу ээзгий, адууны тос, элсэн чихрээр хийсэн идээгээр дайлахаас гадна Куже нэртэй шөлөөр ирсэн зочдоо дайлдаг уламжлалтай.Олноороо цугларан баяраа тэмдэглэсний дараа тэд сvмд очдог уламжлалтай.
Энэ Баярыг тохиолдуулан английн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн халамжлуулагч 102 настай өндөр настан Машина гуайд хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү наурызын баяр гурван өдөр vргэлжлэнэ.Казакын ард тvмний хувьд Баяр баярын дундаас энэ баяр зон олноороо баярладаг онцгой тэмдэглэлт өдрvvд байдаг учраас нийт казакын ард тvмэндээ наурызын баярын мэнд хvргэе.



Yргэлжлэл...

АСРАМЖЛАГЧ СДИ-ИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Thursday, March 18, 2010
Монгол нийт хүн амын дунд нэн эмзэг бүлэг нэлээдгүй хувийг эзэлдэг билээ. Энэ бүлгийн гэх тодотголтой халамж, туслалцаа шаардлагатай иргэдэд гар сунган үйлчилгээ үзүүлдэг олон сайн санаат хувь хүмүүс, албан байгууллага байдагын нэг нь томоохон халамж үйлчилгээний төсөл хэрэгжүүлж буй МУЗН-ийн халамжийн хөтөлбөр билээ.
Английн Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Нийгмийн халамжийн үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийн хүрээнд асрамжлагч сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт 2010 оны 1-р сарын 11-14 ны хооронд явагдаж, тус сургалтаар гэрийн нөхцөлд хийгдэх асаргаа, сувилгаа, орчин, хооллолт, хувцаслалт, сэтгэл зүйн сургалтаар дадлага хийх өөрсдөөр нь сургах аргаар сувилахуйн ухааны магистр Г.Нямгэрэл зааж сургалаа.
Мөн хичээлээр СДИ-ний хандлага багаар ажиллах, харилцан ярилцах, түүний үр дүн ач холбогдолыг ажил дээрээ хэрэгжүүлэх мэдлэг дадлагыг эзэмшлээ. Хэвтрийн үйлчлүүлэгчид гарч болох хүндрэл түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цооролтын тухай ойлголт, үйлчлүүлэгчийн хөдөлгөөнтэй эрхтэний тусламжтайгаар хөдөлгөөнд оруулах, үйлчлүүлэгчийн байрлалыг солих зэрэг олон мэдлэг мэдээлэлтэй боллоо. Халамжийн СДИ-нүүд харилцан арга туршлагаа солилцож хамтран ажиллаж чадах сургагч багш нар бэлтгэгдлээ.
Сургалтанд Налайх, Багануур, Дархан, Сэлэнгийн УЗХорооны ажилтнууд, СДИ-ний зөвлөлийн дарга гишүүд оролцлоо.
Төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа дээрх орон нутаг болон арга зүй, санхүүгээр дэмжиж байдаг МУЗН-ийн халамжийн хөтөлбөрийнхөн, тэр дундаа хөтөлбөрийн удирдагч Б.Оюу, Ц.Хүрэлхүү нартаа гүн талархал илэрхийлье.











Yргэлжлэл...
Tuesday, March 16, 2010
ХАЯГ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо Дамдины гудамж

/Баянгийн бүрд бараагын захын Чанх ард/

Утас:70232676

Yргэлжлэл...

ЗАЛУУ ҮЕ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР...

Wednesday, March 10, 2010

Цусны донорын үйл ажиллагаа маань нас харгалзалгүй, хүсэл эрмэлзэлтэй бүхий л хүмүүст хүрч ажилладаг билээ. Налайх дүүргийн Улаан загалмай хорооны хувьд ихэвчлэн цэргийн анги, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд болон олон хүн, олон ажилтантай албан байгууллага газруудад цусны явуулын донорын өдөрлөгийг олон жилийн туршид зохион байгуулж ирсэн билээ.
Харин энэ удаа залуучууд тэр дундаа ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд энэхүү өдөрлөгөө зохион байгууллаа. Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахлах сургууль дээр цусны явуулын донорын өдөрлөгийг дүүрэгтээ төдийгүй нийт Улаан загалмай хороодууд дунд анх удаа зохион байгуулж байгаа гэхэд чамгүй олон хүүхэд өгсөн нь тэдний олон хүний амийг аварна гэсэн чин хүсэл эрмэлзэлийнх болов уу.
Улс орны хөгжил гэдэг дан ганц техник технологиор, дотоодын нийт бүтээгдхүүнээр, улс орны эд баялагаар бус хувь хүний хөгжил, улмаар нийгмийн сэтгэл зүйн хөгжилөөр тодорхойлогддог билээ. Улс орны залуу үе, өсвөр үе гэдэг тухайн нийгмийн хөгжил цэцэглэлтийн тулгуур үндэс нь байдаг. Энэ үндэсийг зөв зүйтэй, ирээдүйгээ харж услах аваас гарцаагүй бат бөх ухамсартай нийгэм цогцлох нь мэдээжийн хэрэг. Залуу үеэ хайрлаж тэдэндээ анхаарал халамжаа дээд зэргээр тавих нь хамгаас чухал зүйл юм.

Нийт 36 хүүхэд цусаа бэлэглэлээ.
Yргэлжлэл...

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ЭД МАТЕРИАЛ БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ТУСЛАМЖ...

Monday, March 8, 2010
Нийгмийн халамжийн үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийн хүрээнд сайн дурын идэвхтэнүүдээ цуглуулан ахлагч нартай нь хуралдаж зорилтот бүлгийн хүмүүстээ сэтгэл санааны болон эд материалын тусламжаа... үзүүллээ.







Yргэлжлэл...

ХАЛАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛ ӨРНӨСӨӨР ...


Налайх дүүргийн Улаан загалмай хорооны халамжийн хөтөлбөр өмнө нь байсан 30 сайн дурын идэвхтэн, 90 халамжлуулагчаа 50 сайн дурын идэвхтэн, 150 халамжлуулагч болгон үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хүрээгээ тэлж байна.
2010 оны 02 сарын 24 нд халамжийн өргөөндөө шинэ... сайн дурын идэвхтэнүүдээ хүлээн авч тэдэндээ үйл ажиллагааныхаа талаар танилцуулж цаашид хэрхэн ажиллах талаар сургалт сурталчилгаа хийлээ. Мөн 02 сарын 25нд нь бүх сайн дурын идэвхтэнүүддээ сургалт хийж цаашдын ажлыг нь төлөвлөлөө. Уг сургалтаар МУЗН-ийн сайн дурын идэвхтэний бодлого, эрх үүрэг, зорилго чиглэлээ ярилцлаа. мөн өндөр настанд үзүүлэх гэрийн үйлчилгээ, эрүүл мэнд анхны тусламжийн тухай ойлголт зорилтот бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвар олголоо. Сайн дурын идэвхтэнүүд хоорондоо нэг бүрчлэн танилцаж арга туршлагаа солилцлож Улаан загалмай хороотой гурвалсан гэрээ байгуулан, ёс зүйн тангараг өргөлөө. Дараагаар нь хүндэтгэлийн зураг авхуулав















Yргэлжлэл...