БАГШ НАРЫН БАЯРЫН 44 ДЭХ ӨДӨР
САЙН ДУРЫНХАН САЙН ХҮМҮҮС...
Налайх дүүргийн Улаан загалмай хороо нь Хөгжлийн Цонх Сайн Дурынхны Төвтэй хамтран Орон нутгийн сайн дурынхны үйл ажиллагааны онцлог, туршлагаас хуваалцах болон сайн дурын үйл ажиллагааны нөлөөлөл хөгжлийн талаар санал солилцох, Сайн дурынхны форумы үйл ажиллагааны 2009 оны үр дүн өөрчлөлтийг хэлэлцэх зорилгоор 2010 оны 01 сарын 25 нд Налайх дүүргийн 109-р бага сургууль САЙН ДУРЫНХНЫ ФОРУМ үйл ажиллагааг зохион явууллаа.
Уг үйл ажиллагаанд нийт 13 байгууллагын 92 хүн буюу Энхийн төлөө үйлчлэхүй, Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон, Дэлхийн Энхтайвны төлөөх эмэгтэйчүүдийн Монголын Холбоо, Яргуй цэцэрлэг, Монголын Залуучуудын Холбоо, Эмнести, Ирээдүй хөгжлийн хүрээлэн, Толгойтын сайн дурын холбоо, Монголын Донорын Холбоо, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, хороодууд, БГ дүүргийн 10-р хороо, Хөгжлийн цонх, СДБСүлжээ байгууллагууд оролцон
· 2009 оны форумын үйл ажиллагаа, үр дүнг товч хэлэлцэх \бүлгээр болон ганцаарчилсан үнэлгээ\
· Налайх дүүргийн УЗ –н салбар зөвлөлийн сайн дурын үйл ажиллагааны тухай
· Сайн дурынхан олон нийтийг хэрхэн зохион байгуулах арга зүй, туршлага
· Форумын үйл ажиллагааг сайжруулах санал
Гэсэн 4 сэдвээр сайн дурын идэвхтэнүүд маань хэлэлцэж мэдээллээ солилцлоо.
Налайх дүүргийн УЗХорооны СДИ-ийн танилцуулга хийгдэж байгаа нь...Манай дэлхий дээрх харь гаригынхан
Yргэлжлэл...
САНХҮҮЧДИЙН СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Тус семинарт монгол улсанд үйл ажиллагаагаа явуулж буй 33 дунд шатны хороодын нягтлан бодогчид оролцлоо.
Хороод тус тусдаа санхүүгийн тайлан гаргадаг байсан бол Нэгдсэн санхүүгийн “Интерактив Би Ай” компаний Даймонд5.0 програмтай болж практикт тулгууралсан үр дүнтэй сургалт явагдлаа.
Yргэлжлэл...
ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨН
International Red Cross and Red Crescent Movement
Анх 1863 оны Анри дюнан /Henry Dunant/-ий санаачлагаар цэрэг дайны үед энхийн дуудлагаар бий болсон.
Одоогоор дэлхийн 186 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
Төв нь Швейцарийн Жиневт байдаг.
УРИАЛГАД НЭГДЭЖ БУЙ БАЙГУУЛЛАГА ХУВЬ ХҮМҮҮС
Налайх дүүргийн УЗХороо 2010 оны 01 сарын 19 нд Налайх дүүргийн шуурхай зөвөлгөөн дээр нийт албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд уриалга гарган ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС Хандивын хөдөлгөөнийг өрнүүллээ…
Аж ахуй нэгж байгууллагууд маань эхнээсээ ажилчдынхаа цалингийн тодорхой хувиудийг хуримтлуулж байна. Дүүргийн хэмжээнд хандивын аяныг өрнүүлж Улсын онцгой байдлын сан, Дүүргийн гамшгийн сан, Налайх дүүргийн УЗХорооны данс гэсэн 3 дансаар одоогийн байдлаар/2010.01.27/ сая гаруй төгрөг цуглараад байна.
Манай халамжын хөтөлбөрийн өндөр настан халамжлуулагчидаас эхлээд бүхий л сайн санаат энэрэнгүй хүмүүс энэхүү аянд нэгдэж зуданд нэрвэгдээ буй малчдад хэрэгтэй зүйлсийг нь цуглуулж эхлээд байна.
Цаашид нийт аж ахуй нэгж буйгууллаг, хувь хүмүүс ард иргэд та бүхний сайн санааны гараа сунгаж хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Yргэлжлэл...
ХАЛАМЖИЙН ТӨСЛИЙН СЕМИНАР...
... төсөл хэрэгждэг газруудын ажилтан албан хаагчид, сайн дурын идэвхтэнүүд оролцож олон төрлийн мэдээлэл, мэдлэг олж авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Сургалтанд Налайх дүүргийн УЗХорооны Ахлах арга зүйч Я.Цэрмаа, сайн дурын идэвхтэний зөвлөлийн дарга Т.Буянтогтох нар амжилттай оролцоод ирлээ. Сургалтыг VSO сайн дурын мэргэжилтэн н.Вице, VSO сайн дурын байгууллагын мэргэжилтэн н.Рэмэди, VSO сайн дурын байгууллагын мэргэжилтэн Эва нар удирдан зохион байгууллаа. Yргэлжлэл...
ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД...
МУЗН-ийн 12-р их хурал угтсан нийслэл дүүргийн улаан загалмайн хороодын дунд “Хөдөлгөөн эрүүл мэнд” уриан дор зохиогдсон спортын тэмцээнд Налайх дүүргийн улаан загалмайн хорооны тэргүүн С.Батдорж, Удирдах зөвлөлийн...
...гишүүн Л.Ванганжил, Р.Цэдэндамба, Х.Дамжин нар болон аппаратын ажилтнууд оролцож болейболын тэмцээнд багаараа 3-р байр эзлэн Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Уг тэмцээн нь нийслэл дүүргүүдийн УЗХороодын ажилтан, сонгуультан, удирдлагын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уур амьсгалыг бий болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой болж өнгөрлөө.
Yргэлжлэл...