Ногоо гэрэл цагаан шугам 2010
2010 оны 04 сарын 23 нд дүүргийн ИХурал, Цагдаагийн хэлтэс, УЗХороо хамтран ЕБСургуулиудад хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин бүрдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, осол гэмтлийн үед өөртөө болон бусдад эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар олгох зорилгоор зохион байгууллаа.
Тэмцээнд багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын тэмцээн, буухиа тэмцээн, дөрвөн замын уулзвар нэвтрэх урлагын тоглолт гэсэн сэдвүүдээр оролцлоо. Нийт сурагчдыг хамарсан эссэ бичлэг, гар зураг, дуу шилгийн тэмцээн уралдааныг явуулж 3-5 –р ангийн сурагчид замын хөдөлгөөний дүрэм ЭМАТ-ийн сургалт 40 минутын хичээл заагдлаа. Багуудыг сургуулийн орчин бүрдүүлэлт хувцасны жигдрэлт уран сэтгэмж агуулга утга санаа ур чадвараар нь оноогоор байр эзлүүлэн дүгнэлээ. Үүнд 109-р бага сургууль 1-р байранд алтан медаль, Голомт цогцолбор сургууль 2-р байр мөнгөн медал, Эрдмийн оргил цогцолбор сургууль тусгай байр эзэллээ. Удирдамжийн дагуу бүх бэлтгэлээ сайтар ханган оролцсон дээрх сургуулиуддаа баяр хүргэе.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй