Хурлаар Улаан загалмай хорооноос
- 2008-2010 онд хийсэн үйл ажиллагааны тайлан
- Санхүүгийн комиссын тайлан
- МУЗН-ийн 12-р Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох зэрэг асуудал хэлэлцэв.
Хуралд Улаан загалмай хорооны гишүүн 35 хүнээс 28 анхан шатны хорооны гишүүн оролцож 78,5 %-ийн ирцтэй байв. Хуралд дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр, УЗХорооны тэргүүн С.Батдорж, удирдах зөвлөлийн гишүүд хорооны гишүүд оролцож санал бодлоо солилцов.
Улаан загалмай хорооноос явуулж буй ажлыг улам эрчимжүүлж ажиллахыг зөвлөв. Мөн тайлант хугацаанд хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан эрүүл мэндийн нэгдлийн дарга Өлзийсайхан, Чандмань налайх НӨҮГ-ын дарга С.Бямбажав, Чандмань цогцолбор сургуулийн захирал Д.Нансалмаа нарыг шагнаж урамшуулав. МУЗН-ийн 12-р Их хуралд дүүргийн засаг дарга Удирдах зөвлөлийн гишүүд, СДИ-ийн төлөөлөл анхан шатны хороодын дарга нарын төлөөлөл сонгогдов.