
Харин 2011 оноос эхлэн Налайх дүүргийн Улаан загалмай хороо Дэлхийн зөн ОУБ НОНХХ/Налайх Орон Нутаг Хөгжлийн Хөтөлбөр/-тэй хамтран хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулаад байна. Үүний нэг нь 2011 оны 04 сарын 10 наас Дэлхийн зөнгийн хүүхдийн зөвлөл, Улаан загалмайн Үе тэнгийн чиглүүлэгчид хамтран Сургуулиуд дээр Архи тамхины эсрэг *Архины атгалтаас амьдралаа авръя* нэртэй аян өрнүүлж байна. Аяны хүрээнд Эрдмийн оргил, Голомт цогцолбор сургуулиудын 8, 9, 10-р ангийн эрсдэлтэй бүлгийн сурагчдад сургалт хийж, Сэдвийн хүрээнд АХА асуулт хариултын уралдаан явуулж, Гар зургийн уралдаан, илтгэлийн тэнцээн зарлаад байна.








