Орон орны хүүхдийн баяраас
Японд хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг
Зуны анхны єдєр болсон хvvхдийн баяр яагаад ч юм бэ хуучин ЗХУ-д ихэд дэлгэрчээ. Ялангуяа сургуулийн сурагчдын хувьд энэ баярыг зуны амралт эхэлдэг єдєртэй холбон ойлгодог. Зургадугаар сарын 1 бол хамгийн эртний Олон улсын баяруудын нэг юм. Энэхvv єдрийг тэмдэглэн єнгєрvvлэх тухай шийдвэрийг 1949 оны арваннэгдvгээр сард болсон тусгай хурлаар Олон улсын ардчилсан холбоот эмэгтэйчvvд гаргасан юм. Хvvхдийг хамгаалах Олон улсын єдрийг анх 1950 онд тэмдэглэн єнгєрvvлжээ. НVБ энэхvv санаачлагыг дэмжиж, хvvхдийн амь нас, эрvvл мэнд, эрхийг хамгаалахаа зарласан байна.
Бал дивас (Хvvхдийн хамгаалах єдєр). Энэтхэг. Арваннэгдvгээр сарын 14.
Тус улсад тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерєнхий сайд, тєрийн нэрт зvтгэлтэн Жавахарлала Неругийн тєрсєн єдєр буюу арваннэгдvгээр сарын 14-нийг Хvvхдийн эрхийг хамгаалах єдєр болгон тэмдэглэдэг. Энэ єдєр хvvхдэд зориулсан янз бvрийн арга хэмжээ явагдаж, єргєл барьц цуглуулж, олон улсын болон vндэсний хvvхдийн тэмцээний дvнг танилцуулдаг.
Cocuk Bayrami. Турк. Дєрєвдvгээр сарын 23.
Cocuk Bayrami-ийг 1920 онд vндэсний чєлєєлєх дайнд бэлтгэх зорилгоор Их Vндэстний Хурлыг анх хуралдуулсан єдрийн дурсгалыг тохиолдуулан тэмдэглэдэг. Ататюркийн гэрээсэлснээр vндэстний ирээдvй хvvхдvvдийн гарт байгаа тул энэ єдєр насанд хvрэгсэд тvр хугацаагаар эрх мэдлээ хvvхдvvдэд шилжvvлэх ёстой гэнэ. Энэхvv баяр голчлон дунд сургуулиудад явагддаг. Сурагчид хоорондоо депутат, сайд, мэрvvдээ сонгодог байна. Хотын гудамжаар дvрэмт хувцастай сурагчид жагсдаг. Энэхvv баярт оролцохоор хилийн чанадаас ч сурагчид ирдэг байна.
Олон улсын хvvхдийг хамгаалах єдєр. Зургадугаар сарын нэгэн.
Болгарт Олон улсын хvvхдийг хамгаалах єдрийг тэмдэглэх єєрийн гэсэн уламжлалтай. Энэ уламжлалыг тус улсын Соёлын хорооны тєлєєлєгч асан, Людмила Живкова санаачилжээ. Тvvний санаачлагаар 1979 онд “Энхийн далбаа” Олон улсын хvvхдийн ассамблей анх удаа зохион байгуулагдсан байна. Энэхvv ассамблей нь манай гаригийн бvх хvvхдvvдийг энхийн тєлєє хvчээ нэгтгэхийг уриалсан юм. Ассамблей “Нэгдэл, бvтээл, гоо сайхан” хэмээх уриан дор явагджээ.
Софид “Энхийн далбаа” нэртэй том хєшєє босгож, тэндээ дэлхийн 100 орноос авчирсан хонхны дуун дор зургадугаар сарын нэгэнд ойрын болон холын орны хvvхдvvд цугладаг байжээ. Дэлхийн олон орны хvvхдvvд цардмал зам дээрх зургаараа уралдаж, тоглоом наадам зохион явуулж, тэмцээн, концерт зохиодог байв. Зочид Болгар оронтой танилцаж, тухайн орноор аялж, бие биетэйгээ танилцдаг байсан гэнэ.
Ассамблейг vндэслэгч нас барсны,дараа уг арга хэмжээ хэдэн жил явагдсан ч алгуурхан мартагдаж эхэлжээ. Харин 1989 оноос энэ ассамблейг зохион явуулахаа байсан юм. Хэдэн жилийн ємнє Людмила Живковагийн охин Евгения Живкова энэхvv уламжлалыг сэргээж эхэлсэн байна.
Японы хvvхдийн баяр.
Японд тавдугаар сарын таванг хvvхдийн єдєр болгон тэмдэглэдэг. Vндсэндээ япончууд vндэсний хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Тухайлбал, гуравдугаар сарын гурван Охидын єдєр, тавдугаар сарын таван Хєвгvvдийн єдєр, арваннэгдvгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор vгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.
3, 5, 7-ийн цифрvvд нь хvvхдийн насыг илтгэдэг бєгєєд энэ насыг эрс єєрчлєлтийн vе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хvрч буй хєвгvvд, мєн гурав, долоон нас хvрч буй охид арваннэгдvгээр сарын 15-нд “нэгдсэн тєрсєн єдєр” тэмдэглэдэг ажээ. Японд хvvхэд тєрвєл гэрт сахиулсан тэнгэр ирлээ хэмээдэг бєгєєд хvvхдийг долоон нас хvртэл хvvхэд биш, бурхны биет гэж vздэг гэнэ. Тиймээс Японд хvvхдийг долоо хvртэл нь хvмvvжvvлж сургалгvй, эрх дураар нь єсгєдєг ажээ. Энэ vед хvvхэд бvгдийг хийж болно. Тvvний хийсэн зvйлийн сайн, мууг нь огт шvvж болохгvй. Баярын vндсэн хэсэг бол сvмд очих ёслолын ажиллагаа юм. Дээрх насны хvvхдvvдтэй эцэг эх vрээ эрvvл, аз жаргалтай єссєнд бурханд талархахаар хvvхдvvдээ дагуулан сvм явна.
Yргэлжлэл...