
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ЭД МАТЕРИАЛ БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ТУСЛАМЖ...
Monday, March 8, 2010

ХАЛАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛ ӨРНӨСӨӨР ...
Налайх дүүргийн Улаан загалмай хорооны халамжийн хөтөлбөр өмнө нь байсан 30 сайн дурын идэвхтэн, 90 халамжлуулагчаа 50 сайн дурын идэвхтэн, 150 халамжлуулагч болгон үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хүрээгээ тэлж байна.
2010 оны 02 сарын 24 нд халамжийн өргөөндөө шинэ... сайн дурын идэвхтэнүүдээ хүлээн авч тэдэндээ үйл ажиллагааныхаа талаар танилцуулж цаашид хэрхэн ажиллах талаар сургалт сурталчилгаа хийлээ. Мөн 02 сарын 25нд нь бүх сайн дурын идэвхтэнүүддээ сургалт хийж цаашдын ажлыг нь төлөвлөлөө. Уг сургалтаар МУЗН-ийн сайн дурын идэвхтэний бодлого, эрх үүрэг, зорилго чиглэлээ ярилцлаа. мөн өндөр настанд үзүүлэх гэрийн үйлчилгээ, эрүүл мэнд анхны тусламжийн тухай ойлголт зорилтот бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвар олголоо. Сайн дурын идэвхтэнүүд хоорондоо нэг бүрчлэн танилцаж арга туршлагаа солилцлож Улаан загалмай хороотой гурвалсан гэрээ байгуулан, ёс зүйн тангараг өргөлөө. Дараагаар нь хүндэтгэлийн зураг авхуулав
Yргэлжлэл...
ҮХЭР СҮҮЛЭНДЭЭ БАР АМАНДАА ГЭЖ...
Thursday, March 4, 2010
Ахмад буурлуудын хэлдэгээр Үхэр сүүлэндээ бар амандаа гэж ортой үг бололтой. Энэ өвөл малчин түмэнд маань нэлээдгүй хатуу болж байна.
МУЗН-ээс Хариу нэхээгүй тус аян өрнүүлж, дунд шатны хороод тус тусдаа олон үйл ажиллагаа явуулж... байна. Налайх дүүргийн улаан загалмай хорооноос Дүүргийн ЗДТГ-тай хамтран дүүргийнхээ малчид ард иргэдээр явж байдалтай нь танилцан тусламж үзүүлж байна.
2010 оны 02 сарын 25 нд туркийн улаан загалмайн хорооны тусламжын багтай Дүүргийн УЗХороон дарга Д.Отгон, МУЗН-ын Гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрийн удирдагч Э.Болд-Эрдэнэ, Маткетингийн албаны дарга Г.Ганбаяр, Аж ахуйн албаны дарга С.Ганхуяг, хорооны арга зүйч Г.Отгонбаатар нар хамтран дүүргийн 5-р хорооны малчидаар явж тусламжийн бараа хүргэлээ.



Налайх дүүргийн ЗДТГазар, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмай хамтран малчин өрхүүдээр орж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа. Дүүргийн хэмжээнд 300 гаруй өрхийн 37 мянган мал тооллогдсоноос одоогийн байдлаар 2000 гаруй мал хоргдоод байна Дүүргийн 6 дугаар хорооны иргэн Рашаанжавынх 30 гаруй үхрээс 17 үхэр хорогдож хүн бүл муутай гэр бүлийн хүн нь хэвтэрт амьдрал нь хүнд байлаа.




Дүүргийн 5 дугаар хорооны иргэн Батжаргалын 368 бог малаас 81 толгой мал үлдэж 298 толгой мал хоргодсон үлдсэн мал онд орох магадлал хүнд байлаа


5 дугаар хорооны иргэн Аюурзанынх 114 толгой малаас 4 ямаа 23 хоньтой үлдсэн

Yргэлжлэл...
ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Monday, March 1, 2010

Налайх дүүргийн Улаан загалмай хороо нь малчдад туслах “Хариу нэхээгүй тус” хандив аянд нэгдэж дүүрэгтээ 2010 оны 01 сарын 14 нд Тус аяныг өрнүүлсэн. Дүүргийн албан байгууллага, хувь хүмүүс сайхан сэтгэлийн гараа ... сунгаж мөнгөн болон эд хөрөнгийн хандив тусламжаа өгсөөр байгаа билээ.
Мөнгөн хандив тусламж
• Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв -716500төг
• 109-р бага сургууль -366000төг
• Чандмань цогцолбор сургууль -351000төг
• Боловсролын хэлтэс -110800төг
• Налайх дүүргийн МХС ХХК -297830төг
• Амь эрдэнэ өрхийн эмнэлэг -51000 төг
• Чандмань Налайх ХХК -124000 төг
• Үүрийн гол ХХК -10000 төг
Эд материалын тусламж
• Ариунхүнс мал эмнэлэг - 82500төгрөгний эм
• Бөхмо мал эмнэлэг - 77500 төгрөгний эм
• Мэргэжлийн хяналтын хэлтэс - 23 бээлий
• Тэрэлжийн бага сургууль - 10 Боодол Лаа, 10 боодол шүдэнз, 10ш нэмнээ, 10ш бээлий
• Дэлхийн зөн НОНХХ - 300 бээлий, 300 нэмнээ
• Хүүхэд хөгжлийн төв - Хувцас, 6 боодол лаа,5 боодол шүдэнз, 10 бээлий
• Өндөр настан Долгорсүрэн - 3ш үхрийн нэмнээ
• Өндөр настан Альдгай СДИ Өлзийхүү нар - Элгэвч-2, Бээлий-5, Нэмнээ-1
• Соёл урлагын ордон – Шүдэнз11 боодол, лаа – 8, хөвөнтэй бээлий – 3, Цагаан бээлий -6
• ЗХ 0323-р анги – Нэмнээ-4, Элгэвч-50, бээлий-2, хурганы уут-2, лаа-10, шүдэнз-7
- Голомт цогцолбор 8-3 анги 74 ш эд зүйл
- Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид - Хувцас
Нийт тооллого хийхэд эд материалын хувьд
Бээлий -352
Нэмнээ -61
малын эм тариа -25
Дундаж элгэвч -60
Жижиг элгэвч -220
Дундаж нэмнээ -35
Лаа-43 боодол
хурганы уут - 5
Шүдэнз -30 боодол Цугласан байна.











Yргэлжлэл...
Subscribe to:
Posts (Atom)