ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫНХНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Tuesday, December 13, 2011
2011 оны 12 дугаар сарын 5 ны өдөр Олон улсын сайн дурынхны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Өдөрлөгт Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн халамжийн хөтөлбөрийн удирдагч, мэдээлэл сурталчилгааны алба, Дүүргийн Улаан Загалмай хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, Багануур, Налайх дүүргийн Улаан Загалмай хорооны сайн дурын идэвхтэнүүд оролцлоо.
Тэргүүний сайн дурын идэвхтэн Ариун үйлстэн багийн ахлагч С.Адьяахүүгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, нийт сайн дурын идэвхтэнүүд, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.
Хоёр дүүргийн сайн дурын идэвхтэнүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, хөлөгт тоглоом, теннисний тэмцээн явуулж аваргуудаа тодрууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд Я.Цэвэгмаа ахлагчтай Налайх дүүргийн баг, теннисний эмэгтэй төрөлд Багануур дүүргийн сайн дурын идэвхтэн Н.Энхцэцэг, эрэгтэй төрөлд Л.Баярхүү түрүүллээ.
Сайн дурын идэвхтэнүүдийн хийсэн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж орлого нэмэгдүүлэх, хөрөнгө арвижуулах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
2011 оны ажлаараа бусдыгаа хошуучлан ажилласан Сайн дурын идэвхтэн Ч.Болормаа, П.Лхамсүрэн нарыг “ Нигүүсэл” мөнгөн медиалаар, С.Лхамжавыг “Тусгаар тогтнол” –ын одонгоор, Сайн дурын идэвхтэн Г.Ариунаа, С.Адьяахүү, С.Алимаа нарыг “Тэргүүний сайн дурын идэвхтэн” цол тэмдэгээр, Л.Баярхүүг “Үйлчилгээний шилдэг ажилтан” цол тэмдэгээр, Я.Цэвэгмааг эмэгтэйчүүдийн зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.
Олон Улсын Сайн дурынхны өдрийг дуу хууртай, дурсамж яриатай, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, шагнал урамшлаар дүүрэн өнгөрөөлөө.



















Yргэлжлэл...

ЗУРГИЙН УРАЛДААН...

Monday, December 12, 2011

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг тохиолдуулан 14 хоногын аян зарлаж, Аяны хүрээнд гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, дэвжээ тэмцээн, сургалт сурталчилгаа хийж, 12 дугаар сарын 01-ийг Улаан туузтай өдөр болгон бүх албан байгууллага аж ахуй нэгжид албан тоот, сурталчилгааны материал хүргүүлэн тодорхой хэмжээгээр үр дүнтэй өнгөрүүллээ. Энэ удаа Гар зургийн уралдаанд байр эзэлсэн зургуулийг орууллаа. Нийт 82 бүтээл ирлээ.


3-r bair H.Tuvshin - Dohgui ireedui





1-r bair n.Temuulen *Temtsel*
Yргэлжлэл...

АНГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ ...

2011 оны 12 сарын 02 нд Олон улсын найрамдал төслийн хүрээнд Эрдийн оргил цогцолбор сургуулийн 7-11 ангийн бүх ангийн дарга нарт цогц сургалт хийж бүлгийн нэгдсэн зохион байгуулалтанд орууллаа. Эрүүл мэндийн анхны тусламж, гамшгийн бэлэн байдал, газар хөдлөлт, оюуны хөгжил бүтээлч сэтгэлгээ зэрэг хичээлүүдийг зааж, дараагаар нь ангийн дарга нарын зөвлөл байгуулан зөвлөлийн даргаар 9-2 ангийн дарга Тэмүүлэнг дийлэнх олонхийн саналаар сонголоо. Ангийн дарга нарын зөвлөл нь сургуулийн нийт хүүхдүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж, эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр ажиллах юм.





Yргэлжлэл...

БИЕ ЗАСАХ ӨРӨӨ ТОХИЖУУЛАВ

Thursday, November 17, 2011
Японы Улаан загалмай нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн Улаан загалмай хороо Олон улсын найрамдал-III төслийг тус дүүргийн Эрмийн оргил цогцолбор сургууль дээр 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сургуульд эрүүл орчин бүрдүүлэх, сурагчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, бий болгож байгаагийн нэг нь Сургуулийн бие засах өрөөг тохижуулах ажил юм. Нийт 8 суултуур, 4 тосгуур бүхий 2 бие засах өрөөг бүхлээр нь шинэчлэн хуучин ханыг буулган шинээр тасалгаа хийж засварлалаа.




Yргэлжлэл...

АХМАДУУДЫН АЛДРЫГ ТЭМДЭГЛЭВ ...

Tuesday, October 4, 2011
Налайх дүүргийн Улаан загалмай хорооноос Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан хүмүүнлэгийн үйлсэд бие сэтгэлээ зориулсан гурван ахмадын алдрыг тэмдэглэв. Улаан загалмайгаар овоглосон эдгээр ахмадууд бол Их эмч Ч.Цэвэлмаа, Сувилагч Б.Дуламсүрэн, Эх баригч Д.Люба нар юм. Хөдөлмөр алдраа тэмдэглүүлж буй ахмадууд 40-44 жил улсад хөдөлмөрлөөд гавъяаны амралтаа эдэлж буй буурлууд билээ. Ахмадууд маань Улаан загалмайн тэргүүлэгч, Идэвхтэн, Нарийн бичгийн дарга гээд олон олон ажлыг хүний төлөө гэсэн хүмүүнлэг сэтгэлгээгээрээ гүйцэтгэж зон олондоо туслалцаа үзүүлж байсан хүмүүс юм.
Их эмч Чүлтэмийн Цэвэлмаа чих хамар хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөгсдийг эмчлэх талаараа гаршсан буурал юм. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн боловсрол олгох залуу боловсон хүчинд өөрийн мэдлэг боловсролоо харамгүй эзэмшүүлж ирсэн гавъяатан юм.
Бальдирын Дуламсүрэн Олон хүүхдийг эмчлэн сувилж байсны зэрэгцээ олон хүнд халуун цусаа өгч аюулт өвчнөөс амийг нь аварч байсан цусны хүндэт донор юм. Бүлээн цусаараа хүний амийг аврахын зэрэгцээ уянгалаг сайхан дуу хоолойгоороо ард түмнээ баясгаж байдаг тэргүүний уран сайхан ч юм.
Доржын Люба нь дүүргийн төрөх тасагт эх баригчаар ажиллаж 15400 гаруй хүүхэд эх барьж эцэг эхэд нь баярт мөчийг бэлэглэж байсны зэрэгцээ Улаан загалмай хорооны нарийн бичгийн даргаар 14 жил ажиллаж нигүүлсэнгүй үйлсийн ажилд хөлс хүчээ зориулж байсан ахмад юм. Ахмадууд өөрийн ажлын туршлагаа улаан загалмай идэвхтэнүүдэд ярьж “чөлөөт цаг ихтэй биш, чин сэтгэлтэй хүн л” улаан загалмайн идэвхтэн байж хүний төлөө ажиллаж чадна гэж зөвлөв.
Үйл ажиллагааны үеэр үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан сайн дурын идэвхтэнүүдийг урамшуулан шагнав.

Ахмадууд

Хөдөлмөр алдрыг нь танилцуулж байгаа нь

14 жил Улаан загалмай хорооны Нарийн бичгийн дарга хийсэн Эх баригч Д.Люба
Их эмч Чүлтэмийн Цэвэлмаа
Хүндэт донор Бальдирын Дуламсүрэн

Сайн дурын идэвхтэнүүдээ урамшуулж байгаа нь
Yргэлжлэл...

ACCESS ДЭЭР БАЙГАА ФАЙЛЫГ PDF ӨРГӨТГӨЛТӨЙ БОЛГОХ

Бидний халамжийн тайлан хийдэг АСCESS тэр ч бүү хэл WORD, EXCEL, HTM Файлуудыг PDF өргөтгөлтэй болгох талаар мэдээлэл оруулж байна. Энэ нь бидний хийсэн үйл ажиллагааны тайланг үзэхэд хялбар болгож байгаа юм.
1. Программаа татаж суулгах
Энд та бүхэнд 2 программ санал болгоё. Эхнийх нь оюу эгчийн санал болгосон программ үүнийг ЭНД дарж татаж авна. Харин дараагийн программ нь татахад маш хялбар ба ЭНД дараал шууд татагдана. Дээрх 2 программ яг адил үүрэгтэй болно. Татсан программаа RUN дарж суулгана энэ нь PRINT дээр нэмэлтээр сууна.
2. PDF өргөтгөлтэй болгох
Тайлан хийдэг ACCESS программа нээнэ.


Тайлан хийх гэсэн товчин дээр дарна. Дарахаасаа өмнө SECURITY OPTIONS дээр ENABLE
болгохоо мартваа.


Print командаар хөрвүүлнэ.

Миний хувьд 2 программ суулгасан ба принтерээ сонгох хэсэгт дээрх зуртай адил харагдана. Properties хэсэг дээрээс харагдах байдал хэмжээг засч болно, бидний хувьд шаардлага байхгүй.

Browse хэсгээс хадгалах газрынхаа замыг зааж өгөөд ОК товчийг дарна. Ингээл бидний PDF файл бэлэн боллоо.
3. Шалгах
PDF болсон файлаа зөв хувирсан эсэхийг шалгахын тулд танд PDF reader эсвэл ADOBE ACROBAT READER программ байх ёстой. Хэрвээ танд байхгүй бол ЭНД Дарж татаж авна уу.
Yргэлжлэл...

ЭХ ҮРСИЙН БАЯР-ОРОН ОРОНД

Monday, June 20, 2011
2011 оны 5 сарын 31 нд Эх үрсийн баярын хүндэтгэлийн жагсаал, арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд дүүргийн Удирдлагууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүхийл байгууллага аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцож мөн л түрүү жилийн хүндэтгэлийн жагсаалтай адил нүсэр жагсаал болж өнгөрлөө. Дүүргийн Улаан загалмай хорооноос Аппаратын ажилтанууд, Сайн дурын идэвхтэнүүд, Үе тэнгийн чиглүүлэгчид, донор 25 клубын гишүүд оролцож үе тэнгийн чиглүүлэгчид зохион байгуулах багт орж ажиллаа.
Орон орны хүүхдийн баяраас
Японд хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг

Зуны анхны єдєр болсон хvvхдийн баяр яагаад ч юм бэ хуучин ЗХУ-д ихэд дэлгэрчээ. Ялангуяа сургуулийн сурагчдын хувьд энэ баярыг зуны амралт эхэлдэг єдєртэй холбон ойлгодог. Зургадугаар сарын 1 бол хамгийн эртний Олон улсын баяруудын нэг юм. Энэхvv єдрийг тэмдэглэн єнгєрvvлэх тухай шийдвэрийг 1949 оны арваннэгдvгээр сард болсон тусгай хурлаар Олон улсын ардчилсан холбоот эмэгтэйчvvд гаргасан юм. Хvvхдийг хамгаалах Олон улсын єдрийг анх 1950 онд тэмдэглэн єнгєрvvлжээ. НVБ энэхvv санаачлагыг дэмжиж, хvvхдийн амь нас, эрvvл мэнд, эрхийг хамгаалахаа зарласан байна.

Бал дивас (Хvvхдийн хамгаалах єдєр). Энэтхэг. Арваннэгдvгээр сарын 14.
Тус улсад тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерєнхий сайд, тєрийн нэрт зvтгэлтэн Жавахарлала Неругийн тєрсєн єдєр буюу арваннэгдvгээр сарын 14-нийг Хvvхдийн эрхийг хамгаалах єдєр болгон тэмдэглэдэг. Энэ єдєр хvvхдэд зориулсан янз бvрийн арга хэмжээ явагдаж, єргєл барьц цуглуулж, олон улсын болон vндэсний хvvхдийн тэмцээний дvнг танилцуулдаг.

Cocuk Bayrami. Турк. Дєрєвдvгээр сарын 23.
Cocuk Bayrami-ийг 1920 онд vндэсний чєлєєлєх дайнд бэлтгэх зорилгоор Их Vндэстний Хурлыг анх хуралдуулсан єдрийн дурсгалыг тохиолдуулан тэмдэглэдэг. Ататюркийн гэрээсэлснээр vндэстний ирээдvй хvvхдvvдийн гарт байгаа тул энэ єдєр насанд хvрэгсэд тvр хугацаагаар эрх мэдлээ хvvхдvvдэд шилжvvлэх ёстой гэнэ. Энэхvv баяр голчлон дунд сургуулиудад явагддаг. Сурагчид хоорондоо депутат, сайд, мэрvvдээ сонгодог байна. Хотын гудамжаар дvрэмт хувцастай сурагчид жагсдаг. Энэхvv баярт оролцохоор хилийн чанадаас ч сурагчид ирдэг байна.

Олон улсын хvvхдийг хамгаалах єдєр. Зургадугаар сарын нэгэн.
Болгарт Олон улсын хvvхдийг хамгаалах єдрийг тэмдэглэх єєрийн гэсэн уламжлалтай. Энэ уламжлалыг тус улсын Соёлын хорооны тєлєєлєгч асан, Людмила Живкова санаачилжээ. Тvvний санаачлагаар 1979 онд “Энхийн далбаа” Олон улсын хvvхдийн ассамблей анх удаа зохион байгуулагдсан байна. Энэхvv ассамблей нь манай гаригийн бvх хvvхдvvдийг энхийн тєлєє хvчээ нэгтгэхийг уриалсан юм. Ассамблей “Нэгдэл, бvтээл, гоо сайхан” хэмээх уриан дор явагджээ.
Софид “Энхийн далбаа” нэртэй том хєшєє босгож, тэндээ дэлхийн 100 орноос авчирсан хонхны дуун дор зургадугаар сарын нэгэнд ойрын болон холын орны хvvхдvvд цугладаг байжээ. Дэлхийн олон орны хvvхдvvд цардмал зам дээрх зургаараа уралдаж, тоглоом наадам зохион явуулж, тэмцээн, концерт зохиодог байв. Зочид Болгар оронтой танилцаж, тухайн орноор аялж, бие биетэйгээ танилцдаг байсан гэнэ.
Ассамблейг vндэслэгч нас барсны,дараа уг арга хэмжээ хэдэн жил явагдсан ч алгуурхан мартагдаж эхэлжээ. Харин 1989 оноос энэ ассамблейг зохион явуулахаа байсан юм. Хэдэн жилийн ємнє Людмила Живковагийн охин Евгения Живкова энэхvv уламжлалыг сэргээж эхэлсэн байна.

Японы хvvхдийн баяр.

Японд тавдугаар сарын таванг хvvхдийн єдєр болгон тэмдэглэдэг. Vндсэндээ япончууд vндэсний хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Тухайлбал, гуравдугаар сарын гурван Охидын єдєр, тавдугаар сарын таван Хєвгvvдийн єдєр, арваннэгдvгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор vгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.
3, 5, 7-ийн цифрvvд нь хvvхдийн насыг илтгэдэг бєгєєд энэ насыг эрс єєрчлєлтийн vе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хvрч буй хєвгvvд, мєн гурав, долоон нас хvрч буй охид арваннэгдvгээр сарын 15-нд “нэгдсэн тєрсєн єдєр” тэмдэглэдэг ажээ. Японд хvvхэд тєрвєл гэрт сахиулсан тэнгэр ирлээ хэмээдэг бєгєєд хvvхдийг долоон нас хvртэл хvvхэд биш, бурхны биет гэж vздэг гэнэ. Тиймээс Японд хvvхдийг долоо хvртэл нь хvмvvжvvлж сургалгvй, эрх дураар нь єсгєдєг ажээ. Энэ vед хvvхэд бvгдийг хийж болно. Тvvний хийсэн зvйлийн сайн, мууг нь огт шvvж болохгvй. Баярын vндсэн хэсэг бол сvмд очих ёслолын ажиллагаа юм. Дээрх насны хvvхдvvдтэй эцэг эх vрээ эрvvл, аз жаргалтай єссєнд бурханд талархахаар хvvхдvvдээ дагуулан сvм явна.






Yргэлжлэл...