ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

НАЙРАМДАЛ III ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 14 ХОНОГИЙН АЯН ЗАРЛАЛАА

Thursday, February 9, 2012
Японы улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль дээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй Олон улсын Найрамдал-III төслийн хүрээнд Монголын уламжлалт баяр цагаан сар, Валентины баярыг тохиолдуулан 14 хоногын цогц аяныг зарлаад байна.
Тус аяны хүрээнд сургуулийн бүх багш нарт ахлах дунд бага сургуулийн шуурхай дээр нь Олон улсын улаан загалмайн хөдөлгөөний үүсэл хөгжил, Монголын улаан загалмай нийгэмлэг, Налайх дүүргийн Улаан загалмай хорооны үндсэн үйл ажиллагаа зорилго чиглэл, тухайн төслийн хүрээнд хийгдсэн ажлын тайлан, тус явагдаж буй аяны талаар мэдээлэл хийж, Эмзэг бүлгийн хүүхдүүдийн судалгааг анги удирдсан багш тус бүрээр гаргууллаа. Үе тэнгийн чиглүүлэгчдээ дамжуулан бага ангийнханд Цэвэр гар сэдэвт сургалт, сэдвийн хүрээнд Гар зургийн уралдаан, Дунд ангийнханд Эрүүл мэнд анхны тусламжийн сургалт, сэдвийн хүрээнд АХА асуулт хариултын тэмцээн, Ахлах ангийнханы дунд Бэлгийн зөв чиг хандлага, БЗХӨ урьдчилан сэргийлэх, ҮГҮЙ гэж хэлж сурах зэрэг сэдвийн хүрээнд сургалт хийж, тус сэдвээр хичээл хэвшлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус сургууль дээр гэгээн хайрын валентины баярыг тохиолдуулан Ахлах ангийн сурагчдын дунд нийтлэлийн бүх төрлөөх Хайрын захианы уралдаан зарлаад байна.
Атга будаа Хандивын аяныг өрнүүлж цугларсан хандивын зүйлээрээ ганц бие өндөр настанууддаа тусламж үзүүлж Ахмадууддаа туслах аяныг зарлаад байна.
Мөн аяны хүрээнд хийгдэх ажлын нэг бол Сургуулиудийн дунд явагдах Хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор Сагсан бөмбөгийн тэмцээнийг 2011 оны 02 сарын 18 нд явуулахаар төлөвлөөд байна.
Аяны хугацаанд ангиудын нэн эмзэг бүлгийн сурагчдад хичээлийн хэрэглэл тарааж, тусламж үзүүлэн идэвхтэн оролцсон анги, багш, үе тэнгийн чиглүүлэгчдийг шагнаж урамшуулах болзол зарлаад байгаа тул үе тэнгийн чиглүүлэгчид, багш нартаа аяны ажилд нь амжилт хүсье
















Yргэлжлэл...

ДЭЭЛ ОЁХ СУРГАЛТ

Wednesday, February 8, 2012
2012 оны 01 сарын 27 нд халамжийн өргөөнд Хаш урлан Өөртөө туслах бүлгийн ахлагч Ц.Лхагваа сайн дурын идэвхтэнүүд, ахмад настан, өрх толгойлсон эхчүүдэд Монгол дээл оёх сургалт хийлээ. Сургалтаар хэмжээ авах, эсгүүр бэлдэх, эсгэх, оёх, шилбэ товч зангидах зэрэг мэдээллийг оруулсан ба дадлага ажил хийлээ.









Yргэлжлэл...

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛГӨӨН

2012 оны 1дүгээр сарын 23 ны өдөр Голомт цогцолбор сургууль дээр дүүргийн ЗДТГазар, хүүхэд хөгжлийн төв, Улаан загалмай хороо, нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхийн холбоо хамтран сургалт зөвлөлгөөн зохион байгууллаа.Зөвлөлгөөнд нийслэлийн ХБИ-ийн эцэг эхийн холбооны тэргүүн Х.Сэлэнгэ, Хүүхэд хөгжлийн төвийн дарга Б.Наранбаяр, Улаан загалмай хорооны дарга Д.Отгон, Голомт цогцолбор сургуулийн багш К.Ардак эцэг эхийн төлөөлөгчид оролцлоо.
Дүүргийн хороо тус бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 60 гаруй эцэг эх оролцон тулгамдаж байгаа асуудал цаашид хэрхэн ажиллах талаар ярилцан зөвлөлдөж эцэг эхийн холбоо байгуулахаар шийдвэрлэлээ.
“Хүүхдийн оролцоо” сэдвээр Улаан загалмай хорооны дарга Д.ОТГОН сургалт зохион байгуулж хүүхдийн оролцоо гэж юу вэ, Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, бие дааж хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцах зэрэг сэдвүүдээр эцэг эх хүүхдүүдэд ойлголт өгч харилцан ярилцаж эмзэг бүлгийн хүүхдүүдэд дулаан хувцас, хичээлийн хэрэгслэлийн тусламж үзүүллээ
Мөн Эрүүл мэндийн нэгдлийн эмч Т.Мөнхтуяа Хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тулгуур эрхтэний гэмтэлтэй хүүхдүүд болон саажилт өвчний талаар мэдээлэл хийв.
ЗДТГазрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Д. Тунгалаг 2011 онд хүүхдийн байгууллагын чиглэлээр хийсэн ажлын талаар
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны тэргүүн Х. Сэлэнгэ налайх дүүрэгт ХБХүүхдүүдийн холбоо байгуулах талаар заавар зөвлөмж өгөв.
Сургалтын үеэр урлагын тоглолт, хөгжөөнт тоглоом тоглуулж дурсгалын зураг татуулав.






Yргэлжлэл...

САЙН ДУРЫН ИДЭВХТЭНИЙ СУРГАЛТ ЯВАГДЛАА...


Халамжийн өргөөнд Сайн дурын идэвхтэнүүдэд сургалт явууллаа. Уг сургалтаар цаашид ажиллах арга зүй, гамшгийн үеийн нийгэм сэтгэл зүйл сургалт явуулж, 2011 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2012 оны ажлын төлөвлөгөө төлөвлөлөө.




Yргэлжлэл...

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ/ДОХ –ИЙН АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ӨДӨР...

Monday, December 19, 2011
Жил бүрийн 12 дугаар сарын 1 нь ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл хэрэгт анхаарал хандуулан дэлхийн өдөр болгон дэлхий нийтээрээ нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жилийг “ДОХ-гүй ирээдүй – Хүн бүрийн оролцоо уриан дор дараах ажлуудыг зохион явууллаа.
Олон нийт тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн сурагчдын дунд ХДХВ/ДОХ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох зорилгоор Дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэлийн Сайн дурын зөвөлгөө шинжилгээний ТАЛСТ төв, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ, Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмай хороо, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгуулагууд хамтран ажиллаа.
МСҮТ-ийн дотуур байрны оюутнууд, Голомт цогцолбор, Чандмань, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад ХДХВ/ДОХ сургалт хийлээ.
Нийт сурагчдын дунд ГАР ЗУРАГ болон ЭССЭ бичлэгийн уралдаан зарлаж 1дүгээр байр 2 бүтээл, 2 дугаар байр 4 бүтээл, 3 дугаар 4 бүтээл шалгаруулж Golden bridge англи хэлний сургалтын төвд дуртай түвшинээ сонгон суралцах эрхийн бичиг, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Голомт цогцолбор, Эрдмийн оргил, Чандмань цогцолбор, МСҮТөвийн 4 баг “Дэвжээ” тэмцээнд оролцож
1.Мэндчилгээ
2.Асуулт хариулт / ХДХВ/ДОХ-ийн, танин мэдэхүйн сэдэвтэй/
3.Гэрийн даалгавар /ДОХ-гүй ирээдүй- Хүн бүрийн оролцоо/
4. Чөлөөт сэтгэлгээ
5. Урлагын номер зэрэг үзүүлэлтүүдээр өрсөлдөн МСҮТ 1-р байр, Голомт цогцолбор сургууль 2-р байр эзлүүлэв.
Нийт сургуулийн сурагч, багш нар бэлтгэл зохион байгуулалт сайтай оролцсоны зэрэгцээ ХДХВ гэж юу вэ?, ХДХВ/ДОХ-ийн халдварлах болон халдварлахгүй байх арга замууд, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгийг эзэмшсэн байлаа.
Дүүргийн албан байгууллагуудад мэргэжлийн хүмүүс урьдчилан сэргийлэх яриа танилцуулга хийж ХДХВ/ДОХ-ийн талаарх гарын авлага материал болон зурагт хуудасуудыг тараан 12 дугаар сарын 1 ны өдрийг “Улаан тууз” –ны өдөр болгон тэмдэглэв.
ХДХВ/ДОХ-ийн өдөрт зориулсан уралдаан тэмцээн, урлаг спорт, сургалт сурталчилгааг МУЗН-ийн болон орон нутгийн радио телевиз, хэвлэл мэдээллээр сурталчилж ажиллалаа.









Yргэлжлэл...