ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ЭХ ҮРСИЙН БАЯР-ОРОН ОРОНД

Monday, June 20, 2011
2011 оны 5 сарын 31 нд Эх үрсийн баярын хүндэтгэлийн жагсаал, арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд дүүргийн Удирдлагууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүхийл байгууллага аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцож мөн л түрүү жилийн хүндэтгэлийн жагсаалтай адил нүсэр жагсаал болж өнгөрлөө. Дүүргийн Улаан загалмай хорооноос Аппаратын ажилтанууд, Сайн дурын идэвхтэнүүд, Үе тэнгийн чиглүүлэгчид, донор 25 клубын гишүүд оролцож үе тэнгийн чиглүүлэгчид зохион байгуулах багт орж ажиллаа.
Орон орны хүүхдийн баяраас
Японд хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг

Зуны анхны єдєр болсон хvvхдийн баяр яагаад ч юм бэ хуучин ЗХУ-д ихэд дэлгэрчээ. Ялангуяа сургуулийн сурагчдын хувьд энэ баярыг зуны амралт эхэлдэг єдєртэй холбон ойлгодог. Зургадугаар сарын 1 бол хамгийн эртний Олон улсын баяруудын нэг юм. Энэхvv єдрийг тэмдэглэн єнгєрvvлэх тухай шийдвэрийг 1949 оны арваннэгдvгээр сард болсон тусгай хурлаар Олон улсын ардчилсан холбоот эмэгтэйчvvд гаргасан юм. Хvvхдийг хамгаалах Олон улсын єдрийг анх 1950 онд тэмдэглэн єнгєрvvлжээ. НVБ энэхvv санаачлагыг дэмжиж, хvvхдийн амь нас, эрvvл мэнд, эрхийг хамгаалахаа зарласан байна.

Бал дивас (Хvvхдийн хамгаалах єдєр). Энэтхэг. Арваннэгдvгээр сарын 14.
Тус улсад тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерєнхий сайд, тєрийн нэрт зvтгэлтэн Жавахарлала Неругийн тєрсєн єдєр буюу арваннэгдvгээр сарын 14-нийг Хvvхдийн эрхийг хамгаалах єдєр болгон тэмдэглэдэг. Энэ єдєр хvvхдэд зориулсан янз бvрийн арга хэмжээ явагдаж, єргєл барьц цуглуулж, олон улсын болон vндэсний хvvхдийн тэмцээний дvнг танилцуулдаг.

Cocuk Bayrami. Турк. Дєрєвдvгээр сарын 23.
Cocuk Bayrami-ийг 1920 онд vндэсний чєлєєлєх дайнд бэлтгэх зорилгоор Их Vндэстний Хурлыг анх хуралдуулсан єдрийн дурсгалыг тохиолдуулан тэмдэглэдэг. Ататюркийн гэрээсэлснээр vндэстний ирээдvй хvvхдvvдийн гарт байгаа тул энэ єдєр насанд хvрэгсэд тvр хугацаагаар эрх мэдлээ хvvхдvvдэд шилжvvлэх ёстой гэнэ. Энэхvv баяр голчлон дунд сургуулиудад явагддаг. Сурагчид хоорондоо депутат, сайд, мэрvvдээ сонгодог байна. Хотын гудамжаар дvрэмт хувцастай сурагчид жагсдаг. Энэхvv баярт оролцохоор хилийн чанадаас ч сурагчид ирдэг байна.

Олон улсын хvvхдийг хамгаалах єдєр. Зургадугаар сарын нэгэн.
Болгарт Олон улсын хvvхдийг хамгаалах єдрийг тэмдэглэх єєрийн гэсэн уламжлалтай. Энэ уламжлалыг тус улсын Соёлын хорооны тєлєєлєгч асан, Людмила Живкова санаачилжээ. Тvvний санаачлагаар 1979 онд “Энхийн далбаа” Олон улсын хvvхдийн ассамблей анх удаа зохион байгуулагдсан байна. Энэхvv ассамблей нь манай гаригийн бvх хvvхдvvдийг энхийн тєлєє хvчээ нэгтгэхийг уриалсан юм. Ассамблей “Нэгдэл, бvтээл, гоо сайхан” хэмээх уриан дор явагджээ.
Софид “Энхийн далбаа” нэртэй том хєшєє босгож, тэндээ дэлхийн 100 орноос авчирсан хонхны дуун дор зургадугаар сарын нэгэнд ойрын болон холын орны хvvхдvvд цугладаг байжээ. Дэлхийн олон орны хvvхдvvд цардмал зам дээрх зургаараа уралдаж, тоглоом наадам зохион явуулж, тэмцээн, концерт зохиодог байв. Зочид Болгар оронтой танилцаж, тухайн орноор аялж, бие биетэйгээ танилцдаг байсан гэнэ.
Ассамблейг vндэслэгч нас барсны,дараа уг арга хэмжээ хэдэн жил явагдсан ч алгуурхан мартагдаж эхэлжээ. Харин 1989 оноос энэ ассамблейг зохион явуулахаа байсан юм. Хэдэн жилийн ємнє Людмила Живковагийн охин Евгения Живкова энэхvv уламжлалыг сэргээж эхэлсэн байна.

Японы хvvхдийн баяр.

Японд тавдугаар сарын таванг хvvхдийн єдєр болгон тэмдэглэдэг. Vндсэндээ япончууд vндэсний хvvхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг байна. Тухайлбал, гуравдугаар сарын гурван Охидын єдєр, тавдугаар сарын таван Хєвгvvдийн єдєр, арваннэгдvгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор vгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.
3, 5, 7-ийн цифрvvд нь хvvхдийн насыг илтгэдэг бєгєєд энэ насыг эрс єєрчлєлтийн vе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хvрч буй хєвгvvд, мєн гурав, долоон нас хvрч буй охид арваннэгдvгээр сарын 15-нд “нэгдсэн тєрсєн єдєр” тэмдэглэдэг ажээ. Японд хvvхэд тєрвєл гэрт сахиулсан тэнгэр ирлээ хэмээдэг бєгєєд хvvхдийг долоон нас хvртэл хvvхэд биш, бурхны биет гэж vздэг гэнэ. Тиймээс Японд хvvхдийг долоо хvртэл нь хvмvvжvvлж сургалгvй, эрх дураар нь єсгєдєг ажээ. Энэ vед хvvхэд бvгдийг хийж болно. Тvvний хийсэн зvйлийн сайн, мууг нь огт шvvж болохгvй. Баярын vндсэн хэсэг бол сvмд очих ёслолын ажиллагаа юм. Дээрх насны хvvхдvvдтэй эцэг эх vрээ эрvvл, аз жаргалтай єссєнд бурханд талархахаар хvvхдvvдээ дагуулан сvм явна.






Yргэлжлэл...

Дэлхийн Цусны Донорын Өдрийн уриалга

Monday, May 23, 2011

Бүгдээрээ бэлэглэж бусдыгаа аваръя
2011 оны 6 дүгаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний тухай мэдлэг хандлагаа дээшлүүлэх олон арга хэмжээ зохиохоос гадна сайн дураараа авлагагүйгээр бусдын амь насыг аврахад зориулан цусаа бэлэглэгч доноруудад талархах өдөр болгон тэмдэглэх гэж байна.
2011 онд Дэлхийн Цусны Донорын Өдрийг “Бүгдээрээ бэлэглэж бусдыгаа аваръя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болно. Энэхүү урианы гол утга учир нь сайн дураараа улам олон хүнийг тогтмол цусаа өгч бусдын амьдралыг аврагч болохын чухлыг дэлхий даяарх бүх хүмүүст хүргэж энэ ойлголтыг батжуулахад оршино.
Цус сэлбэлтийн алба бүхэлдээ сайн дурын донорт суурилсан улс 2002 онд 39 орон байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна.
2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100% авлагагүй сайн дурын донортой болохыг уриалсан бөгөөд, Дэлхийн цусны донорын өдрийн зорилго нь цус өгөлтийг нэмэгдүүлэх юм. Үүнд:
• Жил бүр сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх нь амин чухал үүрэгтэй болохыг ухамсарлуулах
• Илүү олон хүнийг тогтмол, авлагагүй, сайн дурын донор болохыг өдөөж өгөх нь улс орны шаардлагыг хангахад хүрэлцэхүйц цусны нөөцөөр болон яаралтай үед ч хангах баталгаа болно
• Байнгын авлагагүй, сайн дурын доноруудын нийгмийн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүргийг хүлээн зөвшөөрөх, учир нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэж шинжилгээнд орсноор тэд эрүүл амьдарлын хэв маягын үлгэр дууриалал болж байдаг юм.
Дэлхийг улаан өнгөөр чимэглэе.
Дэлхийн цусны донорын өдрийн үйл ажиллагааны цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хэзээ ч уулзахгүй хүмүүст зориулан сэтгэл харамгүйгээр цусаа бэлэглэж байгаа хувь хүмүүсийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхөд оршино. 2010 онд дэлхийн улс орнуудад залуучуудад зориулсан хөгжимт жүжгийн чөлөөт тоглолт, мэдээлэлийн өвөрмөц нэвтрүүлгүүд, нийгмийн сүлжээ аян, донорууд оролцсон хүндэтгэлийн ёслолуудыг зохион байгуулж тэмдэглэсэн. Олон оронд улаан өнгийн хувцастай хүмүүс цугларч аврага том цусны дуслыг дүрсэлсэн байв. Олон нийтэд тулгуурласан, залуучуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа засгийн газрын удирдлага, хаад, алдар хүндтэй хүмүүсийн дэмжлэгээр зохион байгуулагдсан.
Энэ жил ДЭМБ болон бусад хамтрагч байгууллагууд Дэлхийн цусны донорын өдрийн “Дэлхийг улаан өнгөөр дүрслье” үйл ажиллагааны хүрээнд олны хүндэтгэл бүхий талбайд “Хүмүүсийн дүрсэлсэн цусны дусал”-ийг бүтээх, улаан өнгө бүхий бэлэгдэлтэй хөгжмийн болон соёлын үйл ажиллагаа, түгээмэл тэмдэглэл бүхий улаан өнгийн жүжгийн тайз засах, мөн өнгийг бэлэгдсэн гэрэлт хөшөө дурсгалын цогцолбор бүтээх зэргээр орон бүрийн олон нийтийн үйл ажиллагааг зохиохыг хөхүүлэн дэмжиж байна.
Жил бүр нэг орон олон улсын сурталчилгааны аяныг урьдчилан бэлтгэж дэлхий дахины үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулдаг. Түүнчлэн энэ үйл ажиллагааг үндэсний цусны алба, цусны донорын бусад байгууллагууд, бусад төрийн бус байгууллагууд дэмжин оролцохоос гадна үндэсний болон орон нутгийн компанит ажлууд сайн дурын цусны донорын хөтөлбөрийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 2011 онд дэлхийн дахинаа үйл ажиллагааг явуулах газар нь Аргентиний Буэнос Айрес хот буюу Аргентиний засгийн газар үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Олон улсын энэ компанит ажлын бүрэлдэхүүн хэсэг болгож энэ жилийн байр ёслолыг зохиохдоо үндэсний эрүүл мэндийн байгууллагууд, цус сэлбэлтийн албад, засгийн газрын бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхныг сайн дурын доноруудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг уриалж байна.
Удахгүй ДЦДӨ-ийн web хуудсанд янз бүрийн хэл дээр Дэлхийн цусны донорын өдрийн мэдээлэл, сурталчилгааны материалууд болон бусад зохиох үйл явдлын тухай мэдээг байрлуулах болно. Та өөрийн санал, үйл ажиллагааны төлөвлөгөө, сурталчилгааны материал зэргийг web хуудсанд илгээж хуваалцаарай.
Аюулгүй цусны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь
Аюулгүй цус болон цусан бүтээгдэхүүнээр хангах шаардлага нь дэлхий нийтийг хамардаг. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулахад өгч бэлэглэдэг. Гэвч сэлбэх цусны хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж олон оронд хэрэгцээг хангаж чадахгүй болж байна.
Зарим бүс нутагт эхийн эндэгдлийн гол шалтгаан болох төрөлтийн цус алдалтад шаардлагатай цус сэлбэж чадахгүй, малари болон тэжээлийн хомсдлоос хүүхдийн амь насанд занал хийж буй цус багадалтыг эмчлэхэд ч хүрэлцэхгүй байна. Газар сайгүй цусыг өдөр дутмын эмчилгээ, яаралтай хагалгаанд болон өсөн нэмэгдэж буй замын осол гэмтэлд орсон хүний амийг аврах, мөн төрөлхийн цусны өвчтэй хүний эмчилгээ зэрэгт хэрэглэж байна.
Дэлхийн 70 гаруй улс оронд хүн амын цус өгөлтийн тоо нь үндэсний гол хэрэгцээг хангахааргүй бага байгаа буюу хүн амынх нь дөнгөж 1% нь цусаа бэлэглэж байна. Өндөр нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлдэг улс орнуудад цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ улам их байдаг нь өсөн нэмэгдэж байгаа олон тооны нарийн эмчилгээ, хагалгаанд шаардагдах цусны хүрэлцэхүйц нөөцийг хадгалж байхыг шаарддаг юм. Тогтмол цусаа өгдөг сайн дурын авлагагүй донорууд нь аюулгүй найдвартай цусаар хангах үндэс суурь мөн юм. Үүнээс гадна сайн дурын донорууд нь төрөл төрөгсөд, төлбөртэй донорыг бодвол ДОХ, гепатит Б,С вирус зэрэг амь насанд аюултай халдварыг цусаар дамжуулах эрсдлээс ангид байдаг нь харагдаж байна.
Хамтран ажиллаж Дэлхийн Цусны Донорын өдрөө тэмдэглэе
Та бүхний оролцоо дэмжлэгээр 2011 оны Дэлхийн Цусны Донорын Өдрөөр улам өргөн хүрээний хүмүүст цус өгөх нь хүний амийг аврах эв нэгдлийн үйл хэрэг, мөн аюулгүй цусаар хангаж байгаа алба нь эрүүл мэндийн тогтолцоо бүрийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг дэлхий дахинд улам илүү сайн мэдэх боломжийг олгох юм.
Ингээд энэхүү буянтай сайхан сэтгэлийн гэрэл цацарсан өдөр баяр баясгалантайгаар уулзацгаая.
Yргэлжлэл...

ЧИН СЭТГЭЛИЙН ГҮН ТАЛАРХАЛ...

Sunday, May 22, 2011
Британы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа билээ. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш орон гэргүй нэн ядуу өрх толгойлсон, өндөр настан зорилтот бүлгийн 7 өрх айлд судалгаанд үндэслэн өргөө цагаан гэр олгоод байна. Гэр авсан хүмүүс маань өргөө гэртээ гал голомтоо бадраан аз жаргалтай амьдарч баярласан талархсан сэтгэлийн үгээ цаасанд буулган Улаан загалмай хороондоо ирүүлсээр байдаг билээ.
2011 оны 03 сарын 30 нд ганц бие бэрийнхээ гэрт амьдардаг өндөр настан Х.Төртогтоход иж бүрэн гэрийг олгосон ба баярласан сэтгэлээ бичгээр илэрхийлсэнийг энд хөрвүүлье.
Чин сэтгэлийн гүн талархал
Хахир хүйтэн өвлийн зуданд
Хөрөнгө болсон мал сүргээ алдаж
Хөдөө нутгаас хотыг зорьж ирэн
Аятай сайхан амьдрахсан боловч
Амьдралын зовлон бэрхшээлд автаж
Харь бэрийн царайг харж
Айлд амьдарч ядан байсан
Хөгшин эмгэн намайг
Харж үзэж халамж энэрэлдээ авч
Эцэг эхийн халуун сэтгэлээр хандаж
Иж бүрэн гэрээр туслан, намайг
Өөрийн гэсэн орон гэртэй болгож
Ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн өгч
Ач буянаа хайрласан Улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлэе. Цаашид энэ сайхан өргөө гэрээ байнга өөд нь татан сайхан авч явж амьдрах болно. Бүх насаараа амьдраад эцэст нь ач үрдээ дурсамж болгон үлдээн өгнө.
Баярласан сэтгэлийн эрчээр бие минь хүртэл залуужиж, өвчин хүртэл эдгэрч, хөл гар минь чангарч юу ч байсан хийчих юм шиг санагдана.
Энэ хүчээрээ Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэйгээ хамт байж, хийж чадах зүйл байвал чадлаараа хийж өгч туслахаа идэрхийлэе.
Налайх дүүргийн 1-р хороо 20-24 тоотод
оршиг суугч өндөр настан Х.Төртогтох
2011 оны 3 дугаар сар 30






Yргэлжлэл...

05 САРЫН 08 ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР...

Tuesday, May 10, 2011
Жан Анри Дюнан (Франц хэл: Jean Henri Dunant, 1828 оны 5 сарын 8 - 1910 оны 10 сарын 30) нь Швейцарийн бизнесмэн, Улаан Загалмайн Нийгэмлэгийгүндэслэгч, анхны Нобелийн энхтайвны шагналтан (1901) юм.
Жан Анри Дюнан нь Швейцарийн Женев хотноо мэндэлж, хатуу чанга уламжлалын дор өсч торнижээ. Эцэг нь өнчин хүүхдүүдийг асрах газартай холбоотой байсан бөгөөд эх нь ч бас нийгмийн хамгааллын ажилд идэвхтэй оролцдог байв.
1859 онд бизнес эхлэхийн тулд, тэр үед Италийг нэгтгэх дайнд оролцож, Австрийн эзэнт гүрэнтэй тулалдаж байсан Наполеон III-тай уулзахаар мордож, Умард Италид Сольфериногийн тулалдааны үеэр уулзжээ. Тэр тулалдаанд хоёр талаас нийт 200 гаруй мянган морин цэрэг оролцож, 40 мянга орчим нь алагдах буюу шархдсан юм. Дюнан тулалдааны талбарт хаягдсан цогцоснууд, шархдсан цэргүүдийг хараад нутгийн эмэгтэйчүүдийг цуглуулж тэдэнд туслах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тэрээр 1862 онд өөрийн үзэж харсан зүйлээ эмхтгэн "Сольфериногийн дурсамж" нэртэй ном хэвлүүлсэн нь дайны талбарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой Улаан Загалмайн Нийгэмлэгийг үндэслэх санааг бий болгожээ.
1863 онд Женевт шархадсан цэргүүдэд туслах олон улсын зөвлөл байгуулагдсан нь Улаан Загалмайн Нийгэмлэгийн үндэс суурь болсон. Улмаар энэ хөдөлгөөн нь олон улсад дэлгэрч, улс бүрт улаан загалмайн нийгэмлэг байгуулагдах болсноор улаан загалмайн хөдөлгөөн нь олон улсын байгууллага болтлоо өргөжиж, улмаар үйл ажиллагаа нь дайны талбараас энх цагийн хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшигт өртөгсдөд туслах болсон юм. Гэвч Дюнан өөрөө уг үйл ажиллагаанд оролцохоо больж, нийгэмд мартагдсан бөгөөд хөгширсөн хойноо Германы Штутгарт хотод асрамжийн газарт байхад нь нэгэн сэтгүүлч олж сурвалжилснаар нийтэд түгж, анхны Нобелийн энхтайвны шагналыг түүнд хүртээжээ. Тэр өөрийн шагналын мөнгийг бүгдийг нь Улаан Загалмайн Нийгэмлэгт хандивласан юм.
Улаан Загалмайн Нийгэмлэгийн бэлгэдэл нь түүний эх орон Швейцарийн далбаанаас үүдэлтэй гэгддэг. Төрсөн нутаг Швейцарийн Хайденд Анри Дюнаны музей бий. Мөн түүний төрсөн өдөр 5 сарын 8-ныг Олон улсын улаан загалмайн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Засгийн газрын 2011 оны 05 сарын 03 ны тогтоолоор жил бүрийн 05 сарын 08 өдрийг хүмүүнлэгийн өдөр болгон зарласан ба Энэхүү өдрийг 2011 оны 5 дугаар сар 10 нд буюу өнөөдөр энэхүү өдрийг Налайх дүүргийн Улаан загалмай хороо Дүүргийнхээ төв талбайд үйл ажиллагааныхаа бүх хөтөлбөрүүдийн үзүүлэх тоглолт дуу хууртайгаар эргэн дурсаж шилдэг манлайлагч дэмжигч гишүүдээ шагнаж урамшууллаа.
Хүмүүнлэг үйлс дэлгэртүгэй
Үйл ажиллагааны нээлтэнд Дүүргийн засаг дарга, УЗГишүүн Б.Баяндэлгэр, ОБХэлтэсийн дарга, УЗГишүүн Х.Дамжин, УЗГ Ванганжил, ЗДТГ-ын НХХ-ын дарга Эрдэнэцэцэг, ИТХ-ын ажилтан Ням-Эрдэнэ аппаратын ажилтнууд оролцлоо
Сайн дурын идэвхтэнүүд, Донор -25 клубын гишүүд Хандивын хайрцаг, хонжворт сугалаа аялууллаа.


Улаан загалмайч анги бүлгэмүүд оролцов

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээний алт мөнгөн медальт багууд үзүүлбэрээ сонордуулав
Үйл ажиллагааг дүүргийн Буян налайх, Налайх ТВ-үүд сурваржиллаа.
Шилдэг залуу Алтан медалийн эздээр Донор 25 клубын ахлагч Я.Болорчимэг, Идэвхтэн багш Н.Оюун-Эрдэнэ нар боллоо.

Тусч хүүхэд алтан медалиар Голомт цогцолбор сургуулийн сурагч Тэргэл шагнуулав.

Дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр, ОБХ дарга Х.Дамжин нар Хүмүүнлэгийн элч нар болов.

Урлагийн олон номер үзэгч олны сонорыг мялаав.

Үе тэнгийн чиглүүлэгчид маань анхны тусламжийн үзүүлэх тоглолт хийв.


Голомт цогцолбор сургуулийн Жаргалмаа багштай 1-2 ангийн 40 сурагч улаан загалмайд шинэ гишүүнээр элсэв

Илэрхийлэлт өгөх үеэр



Хамгийн залуу онцгой гишүүн Г.Одбаяр *Улаан загалмайн төлөө зүтгэе*


Зохион байгуулалтанд оролцсон нийт гишүүд дэмжигчиддээ баярласан талархсанаа илэрхийлэе.
Yргэлжлэл...

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ...

Жил бүр уламжлал болон ерөнхий боловсролын сургуулиудын бага ангиудын дунд зохиогддог Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг Дүүргийн замын цагдаагийн хэлтэс, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан загалмай хороо, Дэлхийн зөн ОУБ НОНХХөтөлбөр хамтран Голомт, Эрдмийн оргил, Чандмань цогцолбор, 109-р бага сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нэгдүгээр байрыг 109-р бага сургуулийн тусгай салаа баг, хоёрдугаар байранд Голомт цогцолбор сургуулийн баг эзэллээ.












Yргэлжлэл...