Налайх дүүргийн Улаан загалмай хорооны ээлжит Удирдах зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар УЗХорооны 2009 оны хүмүүнлэгийн аяны жилд хийсэн үйл ажиллагааны тайлан, 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэл, УЗХорооноос 2010 онд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр санхүүгийн төлөвлөгөөг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Удирдах зөвлөлийн хуралд УЗХорооны тэргүүн С.Батдорж, Удирдах зөвлөлийн гишүүн С.Лхамжав, Х.Дамжин, Х.Гантөмөр, Ш.Ванганжил нар оролцож дээрх асуудлуудтай холбоотой санал шүүмжлэл, зөвлөмжийг өгч 2010 онд байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх жилийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөр санхүүгийн төлөвлөгөө хэлэлцэж баталлаа. Хурлын үйл явцыг Налайх телевизээр сурталчиллаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй