
Монгол Улс Женевийн конвенц болон түүний Нэмэлт протоколуудад нэгдэн орсны хувьд түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах үүрэг хүлээсэн байдаг. Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх Үндэсний Хороог байгуулсан нь МУЗН төрдөө нэмэлт хүч болон ажилладгийн нэг том жишээ юм. Энэхүү Үндэсний Хороогоор дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулах бөгөөд хамгийн анхны үйл ажиллагаа болох Үндэсний форумыг зохион байгуулжээ.
МУЗН-ийн 2010 онд авч хэрэгжүүлэх, ажил болгох гол гол зорилтуудаас товчлон танилцуулбал Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр анхны тусламжийн 1000 сургагч багш бэлтгэж, сургалтын бааз суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Олон улсын Гамшигтай тэмцэх хуулийг сурталчлан таниулах Үндэсний хэмжээнд форум зохион байгуулах юм байна. Мөн бүх дунд шатны УЗХ-дын дунд “Хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь” туршлага солилцох форум, Хятадын УЗН,НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Хилийн боомтуудад ХДХВ-ын халдвараас сэргийлэх” төслийн хүрээнд Ховдын Булган сум, Хятадын Такешикэнд хамтарсан уулзалт, өдөрлөг зохион байгуулах, ажлын байран дахь ХДХВ ба ДОХ-ын асуудлаарх бодлогыг боловсруулан гаргах, Дэлхийн түншлэлд ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, Залуучуудын Улаан загалмайн болон өсвөрийн Улаан загалмайчдын үндэсний VII чуулган хийх, “Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” боловсролын хөтөлбөрийг БСШУЯ-нд албан ёсоор хүлээлгэн өгөх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Эх Сурвалж нюьс цэг мн


0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй