Налайх дүүргийн Улаан загалмай хорооны Сайн дурын идэвхтэний Ачтан багаас сайн дурын идэвхтэнүүдээ идэвхжүүлэх, урамшуулах, хамт олныг бэхжүүлэх зорилгоор нийт сайн дурын идэвхтэнүүд дунд КАРАОКЕ тэмцээн 2010 оны 06 сарын 24 нд зохион явууллаа. Энэрэл, Ачтан, Ариун үйлстэн, Тусч, Нигүүсэл, Ачтан гэсэн 6 баг оролцсоноос нэгдүгээр байранд Ачтан баг, хоёр, гуравдугаар байруудыг Ариун үйлстэн, Ачлал багууд тус тус эзэллээ. Багуудын шалгаруулахдаа
• Нийтийн дуу
• Гоцлол дуу
• Багийн ахлагч нарын дундах
• Багуудын ирц
• Хувцасны жигдрэлт гэсэн 5 үзүүлэлтээр шүүн явууллаа.
Тэмцээнд тэргүүлэн оролцсон багууддаа баяр хүргэж цаашдын хүмүүнлэг үйлст нь амжилт хүсье