КАРАОКЕ гэдэг хаяг реклам хаа сайгүй байх авч чухам ямар утгатайг нь мэдэх хүн цөөн болов уу. Иймээс караоке гэдэг үгийг вики ахаасаа асуусан чин 1960-аад онд японоос үүссэн үг байхым. Үгийн үндэсийг авч үзвэл Кара буюу Хоосон, Окесутора/Oркестр/ буюу дуу хоолой, хөгжим гэж орчуулагдах юмуу даа. Ингээд л энэ үг дэлхий дахинд хүн бүрийн мэдэх үг болжээ. Үүнийг нэг үгээр хэлбэл дуу хоолойгүй бичигдсэн дүрс бичлэгийн аянд дуунд сонирхогчид бичлэг дахь үгний хөдөлгөөн болон өнгөний өөрчлөлтийг харж дуулахыг хэлнэ гэхиймуу даа. За тэгээд энэ зүйлээр манай Хорооны Сайн дурын идэвхтэнүүд маань хоолойныхоо чавхдасыг сорьж өрсөлдлөө.
Налайх дүүргийн Улаан загалмай хорооны Сайн дурын идэвхтэний Ачтан багаас сайн дурын идэвхтэнүүдээ идэвхжүүлэх, урамшуулах, хамт олныг бэхжүүлэх зорилгоор нийт сайн дурын идэвхтэнүүд дунд КАРАОКЕ тэмцээн 2010 оны 06 сарын 24 нд зохион явууллаа. Энэрэл, Ачтан, Ариун үйлстэн, Тусч, Нигүүсэл, Ачтан гэсэн 6 баг оролцсоноос нэгдүгээр байранд Ачтан баг, хоёр, гуравдугаар байруудыг Ариун үйлстэн, Ачлал багууд тус тус эзэллээ. Багуудын шалгаруулахдаа
• Нийтийн дуу
• Гоцлол дуу
• Багийн ахлагч нарын дундах
• Багуудын ирц
• Хувцасны жигдрэлт гэсэн 5 үзүүлэлтээр шүүн явууллаа.
Тэмцээнд тэргүүлэн оролцсон багууддаа баяр хүргэж цаашдын хүмүүнлэг үйлст нь амжилт хүсье
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй