
Гэтэл Юнескогийн дэлхийн өвд хэн нь илүү ихийг бүртгүүлээд байгаа билээ дээ. Саяхан хөөмийгөө Хятдад бүртгүүлсэн монголчуудын хувьд удахгүй магадгүй дээлээ алдахыг ч үгүйсгэхгүй бизээ.
Наадам бол эртнээс уламжлалтай,эр бяраараа бахархсан төв азийн нүүдэлчин үндэстний гол баяр. Энэ баяр бол олон зуун жилийн тэртээгээс хүчтэй нь хүчгүйгээ мохоож ирсэн нүүдэлчдийн эрч хүчээ хадгалж сэлбэх, нэг ёсны цэрэг дайны бэлтгэл болсон баяр байжээ. Дэлхийн хөгжлийг даган хагас суурин амьдралд шилжсэн өнөөгийн манай монголчууд бид энэ баяраа монгол туургатны эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хүний өөртөө итгэх итгэлийг идэвхжүүлэх, монгол соёлоо хайрлах сэтгэлгээг өргөтгөх, монгол ухааныг улам хөгжүүлэхийн төлөө зориулах хэрэгтэй юм. Монгол ухаанaa дээдэлсэн олон сайхан тоглоомын уламжлалыг баяр наадмаараа сэргээх нь чухал байна. Эдгээрийн нэг нь монгол дээл юм.
Дээлтэй монгол хөдөлгөөн орон даяар өрнөж нэг хэсэг барууны соёл хүчтэй түрэн орж ирж, мартагнаад байсан Монгол дээлээ дахин дэлхийд гарган ирэх томоохон ажлуудыг сүүлийн жилүүдэд хийгээд байгаа билээ. Энэ жилээс эхлэн монгол дээлний гайхамшиг өнгө үзэмжийг сурталчилах, нийтийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий дээлтэй Монгол наадам Налайх дүүрэгт мөн өрнөлөө. Энэхүү баяр нь 2010 оны 07 сарын 09 нд болж өнгөрсөн ба Улаан загалмай хорооны сайн дурын идэвхтэнүүд наадам дээр өнгө нэмлээ.
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй