Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3 ны өдрийн 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2012 -02-08 наас 2012-05-08 ныг дуустал дүүргийн бүх албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын дунд 3 сарын хугацаатай “Хүмүүнлэгийн аян”-ыг зохион байгуулан явуулж байна.
Аяны туг болон номыг дүүргийн эрдмийн оргил цогцолбор сургуульд гардуулан өгч аянаа эхэллээ.
Аяны хугацаанд дараахь ажлуудыг хамт олны дунд зохион байгуулахыг санал болгож байна.
1.Олон Улсын Улаан Загалмай хөдөлгөөний үүсэл хөгжил, МУЗН-ийн үйл ажиллагаа, үндсэн хөтөлбөрийн талаар сургалт сурталчилгааг зохион байгуулах.
2.Улаан Загалмай хорооны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж тухайн байгу уллагын онцлогт тохируулан хамтран ажиллах. Гишүүн байгууллага болон гишүүдийн татварын тодорхой хувийг оруулсан байх.
3. Гамшгийн бэлэн байдал, Эрүүл мэнд анхны тусламж, Нөхөн үржихүй БЗДХалдвар, ХДХВ/ДОХ, Донор, Хүүхэд залуучуудын талаар байгууллага дээрээ сургалт сурталчилгаа хийх. /Улаан загалмай хороотой хамтран/
4. Байгуулл агын өнчин болон хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүмүүст халамж дэмжлэг үзүүлэх.
5. Хамт олныг төлөвшүүлэх, багаар ажиллах ажлыг чадваржуулах зорилгоор уралдаан тэмцээн, асуулт хариулт, АХА, дэвжээ тэмцээнийг зохион байгуулах.
/байгууллагын онцлогт тохируулан сонгох/
6. Улаан загалмайч хүмүүнлэг хамт олны зургийг түүхийн хуудас болох зорилгоор “Хүмүүнлэгийн аян”-ны дэвтэрт байрлуулах.
7. Аяны хугацаанд хийсэн ажлаа тусгай бэлтгэсэн дэвтэрт бичиж тайлагнах.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй