Олон улсын Найрамдал -3 төслийн хүрээнд Голомт цогцолбор бага сургуулийн 1-5-р ангийн 40 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй 10 сурагчид судалгаанд үндэслэн хичээлийн хэрэгсэл тараалаа.
ГОЛОМТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ТАРААВ
Friday, March 23, 2012
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД АВРАН ХАМГААЛАХ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ СУРГАЛТ
Сургалтын үеэр Эрдмийн оргил цогцолбор, Голомт цогцолбор сургуулийн багш сурагчдад газар хөлдлөлт гэж юу вэ?, гэр бүлийн бэлэн байдал, шархдагсдыг зөөвөрлөх, тээвэрлэх, зүг чиг олох, ундны ус бэлтгэх, эрэл хайгуул, цаас/аяга таваг бэлтгэх/ хавтан, данхрад гэх зэрэг сэдвүүдээр Улаан загалмай хорооны гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрийн арга зүйч Г.Отгонбаатар сургалт зохион байгуулж Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хичээлийн “А” байранд мэргэжлийн ангиудын хамтарсан дадлагын сургалт зохион байгууллаа.
Орон сууцны 40, 41 дүгээр байрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, авран хамгаалах ажилд Улаан загалмай хороо үндсэн үүргийн дагуу хүчний болон мэргэжлийн байгуулагуудад нэмэлт үүрэг гүйцэтгэж нурангинаас аврагдсан хөнгөн гэмтэлтэй 2 хүнийг, хүнд гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн мэргэжлийн байгууллагад шилжүүлэн нас барсан 1 хүнийг зөөвөрлөн тусгаарлах байранд хүргэлээ.
Цагдаагийн байгууллагатай хамтран оршин суугчдыг хорогдох байранд нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нөхцөл байдлыг ард иргэдэд үнэн зөвөөр тайлбарлах, сурталчлах ухуулах ажлыг гүйцэтгэлээ.
Газар хөдлөлтийн гамшгийн улмаас сэтгэл зүйн гүн хямралд орсон хүнийг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн дулаан хөнжилд ороон халуун цай уулган тайвшруулж эмнэлгийн түргэн тусламжид хүргэж өглөө.
Улаан загалмай хорооны дарга арга зүйчид Анхны тусламжийн нөхөрлөлийн багийн гишүүдийг сургаж дадлагажуулах, бэлэн байдлыг хангах, УЗХорооны удирдлагад байж баталсан төлөвлөгөөгөөр үйл ажиллагаагаа явууллаа. Тус баг АТН-ийн дарга 1, холбоочин 1, тус бүр 4 хүнтэй 3 хэсэг,1 бэлтгэл идэвхтэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа. Тус АТН-ийн багийг жигдэрсэн дүрэмт хувцас, эрүүл мэнд анхны тусламжийн иж бүрдлээр хангаж, аюулгүй газар анхны тусламж үзүүлэх майхан платик барьж аврах үйл ажиллагаа явууллаа
БИД ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧИД
Thursday, March 22, 2012
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН СУРГАЛТ...

ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Thursday, March 15, 2012
Labels:
Аян
Subscribe to:
Posts (Atom)