
МУЗН-ийн Б.Оюу удирдагчтай Халамжийн төслийн хамт олон дүүргийн хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд материаллаг болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, эмзэг байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсаныг нь үнэлж Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгийн газраас “ТУУЛАЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор өргөмжилсөнийг шинийн 3-ний билэгт сайн өдөр гардуулав.
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!





1 comments:
vhdslhvla
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй