Хөдөөнөөс шилжин суурьшигч ихтэй учир үүнийг дагаад хүүхдүүдийн сургуулиас завсардах сургуулиа хаях үзэгдэл их байдаг. Иймээс сургууль дээр сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж, эрүүл мэнд, эрүүл ахуй, хүрээлэн буй орчны талаар мэдлэг мэдээлэлтэй болгох, хүүхдээр дамжуулан хүүхдэд нөлөөлөн хүмүүнлэг үйлс дэх оролцоог нь нэмэгдүүлж таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Японы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Олон Улсын Найрамдал төслийг Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль дээр 3 жилийн хугацаатайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орчин сайжруулах, хүүхдүүдэд нөлөөлөх олон төрлийн ажил зохион байгуулсан. Үүнд:
-
Сургууль дээр
орчин сайжруулах ажлын хүрээнд эрүүл мэнд, хүмүүнлэгийн танхим байгуулж
хүүхдүүдэд эрүүл мэнд, эрүүл ахуй хүрээнлэн буй орчны талаар сургалт
сурталчилгаа явуулж үүндээ тулгуурлан олон төрлийн тэмцээн уралдаан зохион
байгуулж байна. Мөн 2 бие засах өрөөг иж бүрнээр нь шинэчлэн засварлаж хүлээлгэн
өглөө.
-
Сургууль дээр
тогтмол үйл ажиллагаатай 15 үе тэнгийн чиглүүлэгч 3 сургагч багш бэлтгэн
тэднээр дамжуулан сургуулийн нийт сурагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил зохион
байгуулж, эрүүл мэнд анхны тусламж, ус эрүүл ахуйн сургалтыг сургуулийн бүх
хүүхдэд зааж сургалаа.
-
Төслийн
хүрээнд дүүргийн хэмжээнд хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор жил бүр сагсан бөмбөг,
хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг ба тэмцээнүүдэд тус сургуулийн шигшээ
баг тогтмол түрүүлж, “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээний алтан медальтан,
анхдугаар хүүхдийн опимпын аварга тус сургуулиас төрөөд байна.
-
Үе тэнгийн
чиглүүлэгчид сургуулиуд дээр хорт зуршил, ДОХ, халдварт өвчний талаар аян
зарлан, аяны хүрээнд сургалт сурталчилгаа тэмцээн уралдаан зохион байгуулдаг.
-
Сургуулийн
эмзэг бүлгийн сурагчид болон тэргүүний өсвөрийн улаан загалмайч хүүхдүүдэд 3
жилийн хугацаанд 1200 гаруй хичээлийн хэрэгсэлийг тараан тусламж үзүүлэн, олон
талт үйл ажиллагаа зохион байгуулах ажлуудыг төслийн хүрээнд хийж сурч
боловсрох таатай орчинг бүрдүүлж байна.
Төсөл
хэрэгжүүлсэнээр сургуулийн хэмжээнд төдийгүй дүүргийн хэмжээнд хүүхэд өсвөр
үеийнхний эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж сурч боловсрох таатай орчин бүрдэж
байгааг Японы улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид болох Японы улаан
загалмай нийгэмлэгийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Хироши Нарита,
Хүний нөөцийн ажилтан Ханашима Аяако, үндэсний сургуулиудын холбооны тэргүүн
Киёото Сакура нар үнэлгээ хийгээд бүрэн дүүрэн хангалттай гэсэн үнэлгээг авлаа.
Японы Улаан загалмай нийгэмлэгийн зочид төлөөлөгчид
Эрдмийн оргил цогцолбор сургуулийн захирал Гантөмөртэй уулзалт
Сургуулийн спорт багийн хамт
Хичээлийн хэрэгсэл гардуулах үйл ажиллагаа
Сагсан бөмбөгийн улсын аварга багийн хамт
Дүүргийн ИТХ-ын дарга С.Батдоржтой уулзалт
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй