
Налайх дүүргийн Улаан Загалмайн хороо нь Цус сэлбэн судлах
үндэсний төвтэй хамтран цусны донорын явуулын
өдөрлөгийг 2013 оны 01 сарын 04-ны өдөр явуулж цус цусан бүтээгдэхүүний хангамжийг
нэмэгдүүлэх, цусны аюулгүй байдлыг хангах, донорын эгнээг өргөтгөх ажилд үйл ажиллагаагаа чиглүүлэн сургалт сурталчилгаа зохион
байгуулан гарын авлага материалаар ханган ажиллаа.
Зэвсэгт хүчний 014 ангийн эмнэлгийн
албаны дарга Д. Наранхүү, Улаан загалмай хорооны арга зүйчид хамтран явуулын өдөрлөгт
давтан донор 25, шинээр 45 нийт 70 хүнийг хамрууллаа.Налайх дүүргийн Улаан Загалмайн хороон дарга Д. Отгон, арга зүйч Ч.Цэрмаа нар Зэвсэгт хүчний 014 ангийн цэрэг дайчдад цусаа бэлэглэгч донор гэж хэн болох, мөн цусаа өгөхийн үнэ цэнэ, үр дагаварын талаар мэдээлэл өглөө.
014 ангийн цэргүүдэд мэдээлэл өгч байгаа нь
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй