ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ГАЗАР ХӨДЛӨЛТ - СУРГАЛТ

Monday, September 27, 2010
Налайх дүүргийн 5-р хороонд байрлах Зэвсэгт хүчний 337-р ангид 2010 оны 08 сарын 05 нд Газар хөдлөлтийн сургалт явууллаа. Уг анги нь Монголдоо ганц гэж хэлж болох нисэх хүчний цэргийн анги бөгөөд ангийн бүх бүрэлдэхүүн нь 200 орчим албан хаагчидтай. Тухайн ангийн хэсэг салаа бүрэлдэхүүний төлөөлөл болох 30 хүнийг штавын даргын тусламжтайгаар сонгон авч Газар хөдлөлтийн үеийн эрсдлийг бууруулах тодорхой хэмжээний ойлголттой болох урьдчилан сэргийлэх арга замуудыг зааж өгсөн ба нисэх хүчин тухайн үед хэрхэн зохион байгуулагдаж ажиллаж болох талаар чөлөөтэй ярилцлаа.









Yргэлжлэл...

КАТАР ОРНЫ ТАЛААР&ЗУЗ

Monday, September 20, 2010
Катарын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч болон Аль Жазира телевизийн найруулагч, нэвтрүүлэгч нар Налайх дүүргийн Улаан загалмай хороо болон Олон улсын Найрамдал төслийн үйл ажиллагаа, байгуулагдсан танхимтай танилцах, Монгол орон, Улаан загалмай нийгэмлэгийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх зохилгоор 2010 оны 09 сарын 19нд налайх дүүрэгт Ирж зочиллоо. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхдийн зуслан байгуулагдах газар дээр очиж зураг төсөлтэй танилцлаа.
Ингээд мөн Катар орны талаар товчхон мэдээллийг орууллаа
Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орны нэг бол Катар улс юм. МЭӨ 3000 орчим жилийн өмнө эртний Финикчүүд амьдран сууж байсан Катарын хойгийг эртний Герегийн газар зүйчид, Ромын түүхчид, Арабын эрдэмтэд Катала Каталар Каталия гэж түүх сурвалжид тэмдэглэж байсан нь хувирсаар өнөө Катар гэгдэх болжээ.

Тусгаар тогтноод 35 жил болж буй Катар нь (Тhe State Qatar) хаант засаглалтай улс бөгөөд тус улсад улстөрийн нам, бус байгууллагын үйл ажиллагааг хориглодог.

Хувийн хэвшлийг дэмжих болон нээлттэй Засгийн газрын бодлого баримталдаг Катарын эдийн засгийн өсөлт жилд 8,8 хувь (2005) байдаг ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 28300 ам доллараас давдаг дэлхийн толгой баян орны нэг юм.

Батлан хамгаалах жилийн төсөв нь ДНБ-ий 10 хувь буюу нэг тэрбум ам.доллараас давдаг ч нийгмийн төлбөргүй, бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй олгодог төдийгүй сурагчдад ном сурах бичиг, соёлын бараа, өмсөх хувцсыг нь ч улсаас хангадаг, амжилттай сайн сурсан оюутныг гадаадад сургах тэтгэмж олгох зэргээр урамшуулдаг. Хүн амын дундаж наслалг эмэгтэйчүүд 76, эрэгтэйчүүд 71 хүрдэг байна.

Засаг захиргааны хувьд есөн хоттой. Хотуудыг хооронд нь 900 км урт засмал замын сүлжээгээр холбосон бол нийслэл Дохагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Ази, Европын 17 шугамд өдөр тутам нислэгтэй байдаг. Манайхаас таван цагийн зөрүүтэй Катар нь өөрийн риал гэдэг мөнгөн тэмдэгттэй Нийслэл Доха хот цэвэрхэн, амар тайван, өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, дэлхийн олон орны аялагч жуулчдын сонирхлыг татсаар буй байгаль, соёл иргэншлийн үзэмж хосолсон газар юм.

Катарчууд халуун дотно зочломтгой зантай нь арабчуудын онцлог, тэдний уламжлалт ёс билээ. Морь, тэмээ унах дуртай, гадаадын зочдыг машид хүндэтгэдэг. Зочдоо кофегоор дайлах дуртай. Өвөрмөц зан үйлтэй, катарчууд арабын уламжлалт хувцсаа өмсөхөөс гадна залуучууд нь нэлээд нээлттэй. Эмэгтэйчүүд нь алтан ээмэг, бөгж зүүх дуртай, богино банзал өмсөхийг, тэр байтугай гадаадынхан хувцасыг өмсөхийг ч хориглодог. Эмэгтэй хүн танихгүй хүнтэй холбоо тогтоохыг цээрлэдэг заншилтай.
Нийслэл
Доха

Албан ёсны хэл(нүүд)
Араб хэл

Засаглал

- Эмир Хамад бин Халифа

- Ерөнхий сайд Хамад бин Жассем бин Жабр Ал-Тани
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нэгдсэн Вант Улсаастусгаарласан
1971 оны 9 сарын 3
Газар нутаг

- Нийт 11,437 км² (164-д)

- Ус (%) маш бага
Хүн ам

- 2008 оны тооцоо 1,307,229 (148-д)

- 2004 оны тооллого 744,029
- Нягтшил
74/км² (121-д)

ҮНБ
2007 оны тооцоо
- Нийт $75.224 тэрбум (69-д)

- 1 хүнд оногдох ҮНБ $80,870 (1-д)

ХХИ (2007 он)
0.875 (35-д) – өндөр

Мөнгөн тэмдэгт
Катар риаль (QAR)

Цагийн бүс
UTC+3

Улсын домэйн нэр
.qa
Утасны код
+974










Yргэлжлэл...

ХҮҮХДИЙН ОРОЛЦОО...

Tuesday, September 14, 2010
Хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа хүүхдийг биеэр оролцуулах ба саналыг нь авахыг хүүхдийн оролцоо гэнээ гэж тайлбарласан байдаг. Аливаа байгууллага бүлгийн дэмжлэгтэйгээр хүүхдийн оролцоог нийгэмд хангаж олон нийтэд үйлчлэнэ гэдэг нийгэмд төдийгүй хүүхдэд багаасаа хөгжих чадваржих, нийгэмд ирээдүйн чадварлаг боловсон хүчин бий болох үндэс суурь тавигддаг учиртай. Налайх дүүргийн Улаан загалмай хорооны ЗУЗ-ын хөтөлбөрийн хувьд энэ тал дээр аль болох олон хүүхдийг нийгмийн оролцоогоор хангах чадваржуулах бодлого баримталдаг. Хэрвээ Сургууль, хүүхдүүдийн эцэг эхийн дэмжлэг 100 хувь байдаг агаад Улаан загалмайн хүчин чадал хүрдэг бол хүүхэд болгоныг Улаан загалмайч болгох сонирхол байдаг.
Японы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Налайх дүүрэгт Олон улсын найрамдал – III төсөл хэрэгжээд удаагүй байгаа билээ уг төслийн хүрээнд үе тэнгийн чиглүүлэгчдийг бэлтгэж байгаа бөгөөд төрөл бүрийн сургалтыг тэдэнд хамруулж чадваржуулж байгаа билээ.
Хүүхэд бүр нийгмийн үйл ажиллгаанд оролцож чадварлаг болох болтугай




Yргэлжлэл...

ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ - III

Японы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр ЕБС-иуд дээр хэрэгжиж буй Олон улсын найрамдал -III төсөлНалайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль дээр сургуулийн сурагчдын сурч боловсрох таатай эрүүл, аюулгүй, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлж улмаар сурагчдад чанартай боловсрол, хүмүүжлийг олгон, нийгэмд тэднээр дамжуулан эерэг нөлөөлөл хийх зорилгоор 2010 - 2013 оны хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд одоогоор сургууль дээр үе тэнгийн 15 чиглүүлэгч бэлтгээд байгаа ба тэднээр дамжуулан сургуулийн нийт сурагчдад нөлөөллийн ажил хийж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн нэг анги сонгон авч эрүүл мэндийн кабинет байгуулан танхимаар дамжуулан сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож байна.
Японы Улаан загалмай нийгэмлэгийн Өсвөрийн Улаан загалмайн 20 орчим төлөөлөгч хүүхэд Монгол оронд Олон улсын найрамдал – III төсөлд хяналт үнэлгээ хийх, үйл ажиллагаатай танилцах зорилгоор ирсэн. Налайх дүүргийн Улаан загалмай хороотой танилцахаар 2010 оны 07 сард ирж Эрдмийн оргил цогцолбор сургуулийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй танилцан, үе тэнгийн чиглүүлэгч нартай харилцан чөлөөт арга хэмжээ өрнүүлж, гарын бэлэг солилцон тоглож наадлаа. Мөн үеэр Налайх дүүргийн 1-р хороонд байрлах ганц бие өндөр настан ... айлчлан Монгол хүүхдүүдтэй хамтран гэрийг нь цэвэрлэж, түлээ модыг нь хагалж, усыг нь авч ногоог нь усалж өгч эд материал болон сэтгэл зүйн тусламж хүргэлээ.
Уг төсөл Улаанбаатар хотын Чингэлтэй, Налайх дүүрэг, Ховд, Увс, Төв аймгуудад хэрэгжиж байгаа ба төслийг удирдан чиглүүлж буй Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн Удирдагч Ууганбаяр, ажилтан Заяа нартаа төсөлд хамрагдаж буй орон нутаг, сургуулийн сурагчдын өмнөөс баярласан талархсанаа идэрхийлэе.













Yргэлжлэл...

ДЭЭЛТЭЙ НАЛАЙХ

Monday, September 13, 2010
Саяхаан нэг сонсож байхнээ насаараа шахуу түүх судалж, монгол өв соёл, уламжлалын талаар судалгаа хийсэн нэгэн эрдэмтэн судлаачын түүх соёлын асар үнэт түүхэн баримт нотолгоог судлан баталж түүнийгээ үнэлсэн боловч Монгол улсын засгийн газар худалдаж авахаас татгалзжээ. Харин сонирхолтой нь тэрхүү баримт бичгийг манай урд хөрш нэлээд өндөр үнээр өөрийн болгон худалдан авсан дуулдсан. Төв азийн цээжинд олон зун жил дээр доороо орж хөрш явсан хятад манай хоёр улс дээл хувцас, эдлэл хэрэглэл, соёл урлагийн үнэт өв гээд л бүхий л зүйлээрээ ижил төстэйн дээр хэн хэн нь тодорхой хэмжээгээр адилхан ахуй соёлдоо хэрэглэж байна.
Гэтэл Юнескогийн дэлхийн өвд хэн нь илүү ихийг бүртгүүлээд байгаа билээ дээ. Саяхан хөөмийгөө Хятдад бүртгүүлсэн монголчуудын хувьд удахгүй магадгүй дээлээ алдахыг ч үгүйсгэхгүй бизээ.
Наадам бол эртнээс уламжлалтай,эр бяраараа бахархсан төв азийн нүүдэлчин үндэстний гол баяр. Энэ баяр бол олон зуун жилийн тэртээгээс хүчтэй нь хүчгүйгээ мохоож ирсэн нүүдэлчдийн эрч хүчээ хадгалж сэлбэх, нэг ёсны цэрэг дайны бэлтгэл болсон баяр байжээ. Дэлхийн хөгжлийг даган хагас суурин амьдралд шилжсэн өнөөгийн манай монголчууд бид энэ баяраа монгол туургатны эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хүний өөртөө итгэх итгэлийг идэвхжүүлэх, монгол соёлоо хайрлах сэтгэлгээг өргөтгөх, монгол ухааныг улам хөгжүүлэхийн төлөө зориулах хэрэгтэй юм. Монгол ухаанaa дээдэлсэн олон сайхан тоглоомын уламжлалыг баяр наадмаараа сэргээх нь чухал байна. Эдгээрийн нэг нь монгол дээл юм.
Дээлтэй монгол хөдөлгөөн орон даяар өрнөж нэг хэсэг барууны соёл хүчтэй түрэн орж ирж, мартагнаад байсан Монгол дээлээ дахин дэлхийд гарган ирэх томоохон ажлуудыг сүүлийн жилүүдэд хийгээд байгаа билээ. Энэ жилээс эхлэн монгол дээлний гайхамшиг өнгө үзэмжийг сурталчилах, нийтийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий дээлтэй Монгол наадам Налайх дүүрэгт мөн өрнөлөө. Энэхүү баяр нь 2010 оны 07 сарын 09 нд болж өнгөрсөн ба Улаан загалмай хорооны сайн дурын идэвхтэнүүд наадам дээр өнгө нэмлээ.




Yргэлжлэл...

ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч Баярмаа, 109 дүгээр бага сургуулийн 5 дугаар ангийн сурагч Баяржаргал, 2 дугаар ангийн сурагч Баярцогт нар нь эх эцэгээсээ өнчин хоцорч 72 настай эмээтэйгээ хамт амьдарч сурч бас хөдөлмөрлөж байна.
2010 оны 6 дугаар сарын 1 ний хүүхдийн баярыг угтан “Өнөөгийн монгол хүүхдүүд” сэдэвт МҮОНТелевизийн нэвтрүүлэгт МУЗН-ийн халамжийн хөтөлбөрийн ажилтнууд, Налайх дүүргийн Улаан Загалмай хороо, МҮОНТ-ийн хүүхдийн редакцийн хамт олны дэмжлэгтэйгээр оролцож үе тэнгийнхэн болон хүүхдийн төлөө гэсэн олон арван байгууллага , хамт олны тусламж дэмжлэгийг авч сэтгэлийн баяр баясгалантай эмээдээ буцаж ирсэн юм.
Нийслэлийн Оюунцэцэг захиралтай “Ховви” сургуулийн хамт олон 500000 төгрөгийн тусламж , Англи хэлний сургалттай ”Happy guys“ сургуулийн хамт олон англи хэлний сурах бичиг, флаш, mp3 тоглуулагч зэрэг техник хэрэгслэлийг бэлэглэн 18 нас хүртэл үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг олгосон юм.
2010 оны 7 дугаар сард гэрээр дахин ирж иж бүрэн компьютер, англи хэлний хичээлийг сурах гарын авлага материал өгч зуны сургалтанд суулгаж өнчин хүүхдүүдэд оюуны асар их хөрөнгө оруулалт хийлээ.
МҮОНТелевизийн хүүхдийн редакц, “Happy guys“ сургуулийн захирал Мөнхцэцэг нарыг дахин сурвалжлахаар ирэхэд эмээ нь бие нь чилээрхэж эмнэлэгт хэвтсэн эгч Баярмаа нь дүү нараа асарч бас эмээгээ эмнэлэгт эргэж өөртөө багтамгүй том ажлыг амжуулж байлаа.Тэд бидэнд дуу дуулж, шүлэг уншиж, компьютераа хэрхэн сурч байгаагаа үзүүлсэн юм.

Дээрх хүмүүстээ Та бүхний ач буяныг хэзээ ч мартахгүй хүүхдүүд маань эрдэм номтой сайн хүмүүс болно гэж 72 настай эмээ Дарьсүрэн гуай баярын нулмис унагааж байлаа.

Дээрх гэр бүл болоод үүнтэй адил олон олон гэр бүлүүдийн сайн сайхан амьдралын төлөө тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлтэй хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байгаа ба Налайх дүүргийн Улаан загалмай хорооны мэйл хаяг nalaikh_uzh@yahoo.com, ажлын утас (0123)22676 Тоот утсаар бидэнтэй холбогдоно уу

Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.




Yргэлжлэл...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР...

Thursday, September 9, 2010
Налайх дүүргийн нийт аж ахуй нэгж, хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд 2010 оны 06 сарын 22 ны өдөр нийт ард иргэдэд Налайх дүүргийн СТО өмнөх талбай дээр үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа сурталчилан иргэдийн санал хүсэлтийг сонсож тулгарсан асуудлуудыг хамтран шийдвэрлсэн үр өгөөжтэй өдөрлөг болж өнгөрлөө. Тус өдөрлөгт Налайх дүүргийн Улаан загалмай хорооны аппаратын нийт ажилчид, талхан цехийн ажилчид, Сайн дурын идэвхтэнүүдээс бүрдсэн баг ажиллаа. Нийт иргэдэд хорооныхоо үйл ажиллагааг танилцуулж, эрүүл мэнд, анхны тусламж, Гамшгийн бэлэн байдлын талаар мэлээлэл өгч үзүүлэх таниулах материал, брошур тараалаа. Мөн өдөрлөгт оролцсон нийт байгууллага, ард иргэдэд талх нарийн боовны цехийн үйл ажиллагааг таниулж амталгаат худалдаа зохион байгууллаа. Цаашид ийм төрлийн өдөрлөг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байвал нийт ард иргэд болоод албан байгууллагуудыг ойртуулсан үр өгөөжтэй ажил болохыг харууллаа.


Yргэлжлэл...