ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ИРЭЭДҮЙГЭЭС ИРСЭН ЗАХИДАЛ

Thursday, June 10, 2010
Хорин хоёр зууныг хамтдаа элээсэн хүн төрлөхтний ирээдүйгээс өнөөгийн бидэнд захидал ирэв. Үл тасрах удам хойчийн үргэлжлэл болсон үр хүүхдүүд минь та бидэнд захидал илгээжээ. Элсээр шаргалтах бөмбөрцгийн ээх нар нь хүртэл аймшигтай халуун болсон гэнэ. Илч гэрлийн гайхамшиг алтан нар хүртэл элбэрэлгүй хүмүүнд гомдон уйлдаг болжээ, тэнд. Эрхлэн тоглож өссөн булаг шанд минь зурагт хуудсанд үлдээд, ийм байсан юм гэж үр хойчид минь зааж байна. Моддын навчис хөглөрдөг цаг хэдийнэ ард үлдэж, музейн үзмэрт байгаа мөчрийг үр хүүхэд минь сонирхоно. Ус алтнаас ч үнэтэй эрдэнэ болж, ухаад хаясан газар шороо минь гомдол нэхэн шаналдаг болж. Ирээдүй биднээс асууж байна. Эх дэлхий минь анхнаасаа ийм байсан юм уу, элэнц хуланц минь бидэнд ийм болгож өгөө юу. Хойч үеэсээ зээлдэж авсан эх дэлхийгээ хожим цусаар уйлаад ч сэргэхгүйгээр юундаа ингэтлээ туйлдуулаа вэ? Зурагнаас хардаг үзэсгэлэнт байгаль, зурагтаар үздэг их ус яагаад бидэнд байхгүй юм бэ?

21 дүгээр зууны хүмүүс та бүхнээс асууж байна. Идээд дуусах эрдэнэ, эргээд сэргэхгүй байгалиас чинь чухал байсан юм уу. Үе дамжин өвлөн амьдрах хөвчин дэлхийгээ, өнөөдөр л сайхан байх хэдхэн төгрөгөөр яах гэж сольсон юм бэ? Усаар тоглодог байсан гэх юм, үнэн юм уу. Ургаа мод дэлхийг чимдэг байсан гэнэ. Үнэхээр тийм байсан уу? Нов ногоон өнгөтэй гоёхон аглагт, номин цэнхэр тэнгэрийн дор өдөржин жаргалтай байсан гэх юм. Зүүд биш үү. Хавар, намар, өвөл, зун гэх дөрвөн улиралтай байсан гэдгийг үлдээсэн түүхээс чинь уншлаа. Хаачсан юм бэ одоо тэр бүхэн чинь. Яагаад бидэнд хувхай элсэн говь, хур хүсэмжилсэн байгалийг үлдээсэн юм бэ. Бид яаж амьдрах вэ. Тэд ийн асуужээ.
Ирээдүй бидэнд энэ захидлыг илгээсэн байна. Хариуг нь яаравчлан өгүүлээрэй гэж.

... Хэт өндөр хөгжил эргээд сүйрлийг дагуулдаг бичигдээгүй жам ёсоор хүн төрөлхтөн бид байгаль эхийн амиар дэнчин тавьж баялгийн төлөө амь хайргүй зүтгэсээр байх юм. Хэвлийг нь сэндийлж эрдэнийг нь авчихаад хэнэг ч үгүй хаяад явдгаа хэзээ болих юм бэ. Эх дэлхий гомдохдоо ус булгаа татаж, газар шороогоо харамлан аашаа хувиргаж эхэллээ. Өнтэй өвлийг үзэхээ байлаа гэж өвгөд эмгэд халаглаж, дэлгэр зун цаг хувхай өнгөөр дүрслэгдэнэ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны нийт бүс нутгийн 70 орчим хувьд нь цөлжилт эрчимжиж буй бол 90 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөнд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Харамсалтай байгаа биз…

Сэлэнгэ аймаг бол манай орны ой хээрийн бүс нутагт хамаардаг бас л сайхан байгальтай гэлцдэг газрын нэг дээ. Өнгөрсөн зун тэр аймагт очиход уг нь бол модтой буттай сайхан уул хэрнээ энгэр бэлээрээ элсэрхэг болоод гишгих бүрт эргэж хальтраад байдаг болчихож. Эх орны минь хангай хүртэл хангай биш болчихжээ. Жил бүр 200 ам километр талбай буюу Увс, Ховд, Баянхонгор аймгийн хэм жээ тэй газар нутаг цөлжилтийн зууш болж байна. Манай орны цөл жилтөд хамгийн их өртсөн бүс нут гийг Дорноговь, Дундговь гэхчлэн говийн аймгууд тэргүүлж Сүхбаатар аймаг удаалжээ. Ер нь дэлхий нийтэд цөлжилтийн бий болж байгаа үндсэн шалтгааныг бэлчээрийн талхлагдал, уул уурхай, ус хөрсний нөөцийн хэт их ашиглалт, зохисгүй мал аж ахуйтай холбон тайлбарласан байдаг. Үүнийг ажиглахад цөлжилт бий болох шалтгаан нь хүний хүчин зүйлээс шууд хамаарч байгаа биз. Тэгэхээр бид цөлжилтийг бий болгосон шиг түүнийг тогтоон барих, багасгах нь мөн бидний үүрэг байх ёстой. Сонсоод байхнээ барууны оронд Цөлийг хэрхэн ашиглах талаар ярьж эхэлж байгаа тухай албаны хүмүүс нь ярьж байна. Харамсалтай ч гэмээр үнэн мэдээ энэ. Саяхан урагшаа Эрээн хот руу бэлчээрийг хэрхэн зөв ашиглаж байгаа талаар судлахаар явсан судлаач эрдэмтэдтэй уулзах завшаан олдлоо. Хятадуудын хийж байгаа хамгийн сүүлийн үеийн арга нь бэлчээрээ хашаалж байгаа явдал гэнэ. Тэд цөлжилт явагдаж эхэлмэгц тухайн талбайг хашиж услахын зэрэгцээ байгалийн бордоогоор бордож байгаа нь ихээхэн үр дүнтэй арга болж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна. Энэ арга манайд ч ашиглахад тохиромжтой. Бидний хаяанд орших Эрээн хот ингэж шийдэж болоод байхад бид яагаад чадахгүй гэж…

Ханьтай байх гэж байгаль эх хүнийг бүтээсэн гэвэл харамсаж л байгаа даа өөрийгөө хараад...
Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь цэвэр усны хомсдолд орж, байгалийн сөрж чадамгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн мөхөстсөөр байна. Орон орны төрийн тэргүүн, шийдвэр гаргагчид уур амьсгалын өөрчлөлтийн төлөө санаа зовнин чуулдаг нь бидэнд аюулын харанга ойрхон байгааг сануул саар байна. Бидний амьдралын эх булаг, илч гэрэл болсон байгальгүйгээр бид яаж амьдрах вэ? Одоо биш ч хүлээж байгаа тэр аймшигт ирээдүйн төлөө үүнийг нэг бодож үзээч хүмүүс ээ...

Ус байхгүй, ургамал үгүй, одоо та биднийг хүрээлэн байгаа бүхэн байхгүй гээд төсөөл дөө...

Цэцэгт нуга, булаг шанд, цэнхэр тэнгэр, ой мод бүгд байхгүй. Шуугин хуйлрах элс, шуналдаа хөтлөгдсөн хүмүүс л үлдэнэ гэж бодооч. Яг өнөөдрийнх шигээ шунагласаар байвал бодоход ч аймшигтай ирээдүй та бидэнд ойрхон. Төрсөн нутагтаа хааяахан очоод байгаль эхийн сүйрлийг харлаа гэж гаслан өгүүлэх ч эргээд өөр газрыг өөрсдөө сүйрүүлнэ.

Бахархан ярьж, байгалиараа омогшдог үе хэдийн ард үлдсэнийг харсан хүмүүсийн хоолой зангираад хэсэгтээ л дуугарч чаддаггүй юм билээ. Эцгийн унасан газар угаасан ус гээд үгүй болсон бүхэнтэй хамт бага насны минь томоогүй дурсамжууд минь бас холдсоныг хараад уул ус, ой модоо тэвэрч уйлмаар санагдсан. Эх орны минь зовхис бүхэнд байгаль эх яг л ингэж сульдан доройтож байна. Өнөөдөр л авраач гэсэн цөхсөн сэтгэлээр хүн бидэнд хандана. Алтыг нь авсан газар яаж чимээгүй мэгшидгийг, асран хайрлаж ургуулсан моддоо үндэстэй нь булга татуулахдаа уул хэрхэн уйлдгийг, уурхай руу баялгийн төлөө давхиж яваа машин зүлэг ногоог минь хэрхэн гишгэлдгийг, зуурдхан хэрэглэх мөнгөний төлөө тэнэг хүмүүн хэрхэн улайрдгийг өнөө цагийн бид өөрсдөө харуулж, увайгүй муу үйлдлийн эзэд болон түүхэнд үлдэх нь ээ. Харгис ирээдүйг урин дуудахгүй байх боломж та бидэнд байхгүй гэж үү. Хамгийн сүүлчийн арга заавал сүйрэл гэж үү. Эх дэлхийн эзэн болсон их хувь заяагаа эвдэж устгах зүйлд л зориулах учиргүй. Хэлтэйсэн бол орь дуу тавин уйлах, хөвчин дэлхийгээ одооноос эхлэн хайрлая. Бидэнд боломж бий.

22 дугаар зууны иргэдээс захидал ирлээ. Тэд захидал дараах байдлаар байвал гоё биш гэж үү.

...21 дүгээр зууны эрхэм хүмүүн танаа. Хосгүй үнэт зүйл энэ хорвоод их ч гэлээ, хамгаас илүү үнэтэй байгаль эхээ та нар минь яасан их хайрлаж байгаа вэ? Ухаант өвөг дээдэс та бүхний уламжлан үлдээсэн сайхан байгальд чинь амьдарч байна. Эх дэлхийн нар инээмсэглэн мандаж, энэрэлт хүмүүн бидэнд ивээл гэрлээ хайрлаж байна. Гол ус намуухан урсаж орчныг чимээд, ой модод дунд үр хүүхэд минь тоглоно. Эргэн тойрон нов ногооноор сүлэлдэж, эгэлгүй тансаг байгальд бид амьдарч байна. Өвөг дээдэс минь ухаантай байж. Өвлөн авсан биш, зээлдэж авсан хэмээн байгаль эхээ хайрлаж, өнөөгийн бидэнд энэ хэвээр нь үлдээж. 22 дугаар зууны үр хойч чинь та бүхэндээ талархаж байна. Хожмын үр саддаа ч энэ чигт нь өвлүүлээрэй.

Ирэх хойч, ирээдүй үеэс эхний захидлыг авмааргүй байна. Тэднээс зээлдэж авсан байгалиа сайхнаар нь өвлүүлж, тэнд амьдрах хойч үеэ харж ам бардам зогсмоор байна. Хожимдож гэмшээд харамсч суулгүй, хөрст дэлхийгээ сүйрлийн ирмэгээс та бид аварч чадна. Сэтгэл зүрхэн дэх байгаль эх урган дэлбээлж байгаа цагт, цэнхэр дэлхийн ой мод хэзээд нахиалсаар байх болно гэж...

Л.НАРАНТӨГС Эх сурвалж www.news.mn

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй