Улаан загалмайн олон чиглэл хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа ялуулдаг ба олон нийт сайн дурын идэвхтэнүүдийн оролцоонд тулгуурлан нийгмийн халамж, гамшгийн бэлэн байдал, эрүүл мэнд анхны тусламж, ДОХ, Донор зэрэг чиглэлүүдээр нийтэд үйлчилдэг билээ. Налайх дүүргийн улаан загалмай хорооны хувьд бүртгэлтэй байдаг 100 орчим сайн дурын идэвхтэнүүд байдагч, байнгын тогтвор суурьшилтай идэвхтэн сайн дурын 50 гаруй хүн байдаг ба байнгын үйл ажиллагаатай байдаг. Сайн дурын идэвхтэнүүд маань багаар ажиллан олон нийт, хүрч ажиллах хүмүүст арга хэмжээ зохион байгуулах, сургалт лекц хийх, нийгмийн тодорхой бүлэгт асрамж халамжийн үйлчилгээ явуулж өөр хоорондоо ажлаараа уралдаж өрсөлдөж байдаг.
Эрүүл мэнд анхны тусламж, Халамж үйлчилгээний хөтөлбөрүүдийн хүрээнд Сайн дурын идэвхтэнүүдээ идэвхжүүлэх эрч хүч өгөх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор воллейболын тэмцээн зохион явууллаа.
Воллейболын тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдаж нэгдүгээр байранд Ариунаа ахлагчтай нигүүсэл баг тэргүүлж өргөмжлөл алтан медалийн эзэн боллоо.
Мөн тухайн арга хэмжээн дээр идэвхитэй сайн ажилласан сайн дурын идэвхтэнүүдээ шагнаж урамшууллаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй