ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ...

Monday, May 31, 2010
Налайх дүүргийн Улаан загалмай хороо нь Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийн хүрээнд Сайн дурын идэвхтэнүүддээ Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь нэртэй сургалтыг Налайх дүүргийн 2-р хорооны сургалтын танхимд 2010 оны 05 сарын 26, 27 нд 2 өдрийн турш амжилттай явуулж өнгөрлөө. Сургалтаар СДИ-үүдэд хүрч ажиллах хүмүүстээ “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх”, мөн тэдэнд хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл агуулсан хүн болохуй буюу “Ажлаа аз жаргал болгохуй”, “Төсөл хэрхэн бичих вэ?” төсөл дэмжигдэхэд юу юуг анхаарах ёстой вэ зэрэг сургалтуудыг хийлээ. СДИ-үүдээс маань эхний өдөр суусан хүн дахих дараагийн өдөр давтан сууж сургалтыг маань сонсож байсан нь магадгүй энэ сургалт үр өгөөжтэй байсных болов уу. Нийт сургалтанд оролцсон эрхэм үйлст сайн дурын идэвхтэнүүддээ амжилтыг эрэлхийлэе.








Yргэлжлэл...

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ГАЙХАЛТАЙ НЭГ ӨДӨР...

Friday, May 28, 2010
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлага жилийн хүрээнд Налайх дүүргийн засаг даргын ивээл дор хүүхдийн төлөөх үйлсэд бүх нийтээрээ сэтгэл нэгтэй гэдгээ олон нийт, хүүхэд , өсвөр үеийнхэнд илэрхийлж тэдэнд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэх зорилготойгоор баярын жагсаал 2010 оны 05 сарын 28 буюу өнөөдөр явагдаж өнгөрлөө. Энэ нь урьд өмнө нь болж байгаагүй томоохон, гайхалтай урт жагсаал зохиогдсон ба Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүхий л байгууллагын төлөөлөл оролцон хүүхэд багачуудад зориулагдсан олон төрлийн тэмцээн уралдаан, дуу хуур хөгжим бүжиг дүүрэн болж өнгөрлөө. Жагсаал 3 ерөнхий хайрцагийн зохион байгуулалтаар явагдсан ба хүндэтгэлийн хайрцаг, хүүхдийн байгууллагын хайрцаг, мэргэжлийн байгууллагын хайрцаг гэсэн зохион байгуулалттайгаар явагдлаа.
Баяр хөөр инээд баяслаар дүүрэн өнгөрсөн энэ баярын өдөр сумо бөх, дугуй уралдаан, талбайн зураг, үзэсгэлэн гээд олон арга хэмжээ зохион байгуулагдаж, хүүхэд багачуудын ганц дуртай зүйл болох үймж шуугих, тоглож наадах уралдан цэнгэх хосолсон нэгэн аз жаргалтай өдөр өнгөрлөө.
Улаан загалмайн хорооны төлөөлөгчөөр өсвөрийн улаан загалмайчид, донор – 25 клубын гишүүд хорооны ажилтанууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Налайх дүүргийн засаг даргийн тамгийн газар, Дэлхийн зөн ОУБ НОНХХ, Дүүргийн Хүүхэд хөгжлийн төв зэрэг байгууллагууддаа нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэе
Сүр дуулиантай энэ жагсаал бараг 800-1000м урттай байлаа


















Yргэлжлэл...

ТББ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗААВАЛ ХИЙГДЭХ ЁСТОЙ БАРИМТ БИЧИГ

Monday, May 24, 2010
Алба нэгтэй ажилтан, найз нартаа энэ удаа ТББ/Төрийн Бус Байгууллагын/-ын үйл ажиллагаатай холбогдон заавал бичигдэж үлдэх ёстой бичиг баримтуудыг нэг нэгдгүй ТББ-ын нийтлэг дүрэж журмын дагуу бэлтгэж оруулж байна. Улаан загалмай хороод болоод нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд ч мөн эдгээр бичиг баримтуудыг хөтөлж болох юм.
Сүүлийн үед байгууллагууд ажилтан авахдаа харилцааны соёл, илэрхийлэх чадвар, багаар ажиллах зэрэг чадваруудаас гадна албан бичиг боловсруулах чадвар буюу албан бичиг үйлдэх соёлыг чухалчилдаг болсон байна.
Манайхан бичиг баримт боловсруулахдаа баримт бичгийн нэршил толгой хөл зэрэг дээр солих мөн ойлгохгүй байх зэрэг алдаатай дутагдалтай тал ажиглагдаж байна. Ингээд хэд хэдэн зөвлөгөө, болоод жишээ бичиг баримт орууллаа.

1. Хуудасны тохиргоо
Оффиссын ажилтанууд маань бичиг баримтуудаа боловсруулахдаа ихэвчлэн майкрософт ворд программ дээр баримт бичгээ боловсруулдаг. Юуны өмнө хуудасныхаа тохиргоог хийх хэрэгтэй. Албан баримтууд үдэгдэж, архивт ордог тул зүүн талаасаа 3 см зай авч хийгддэг. Тохиргоог хийхдээ
- оффисс 2003-аас өмнөх темплэйт дээр File/Page setup/Margins tab, left-3cm, right-1-1.5cm
- оффисс 2007 темплэйт дээр Page layout –ийн баруун доод захын сум дээр дарахад page setup цонх гарч ирнэ. Мөн margins tab, left-3cm, right-1-1.5cm тохиргоог хийгээд Default дарахад байнга энэ хэмжээгээрээ тогтох болно.
2. Бичиг баримт
ТББ-ийн үйл ажиллагаанд дараах үндсэн бичиг баримтууд заавал бичигдэнэ.
- Төлөвлөгөө
- Үйл ажиллагааны удирдамж
- Тайлан
Үйл ажиллагааны тайланд үйл ажиллагааны талаарх бүх мэдээлэл багтах ба үүнд хөтөлбөр, санхүүгийн тооцоо, бэлтгэх зүйл, зэрэг орно. Мөн тухайн үйл ажиллагаа нь хэр хугацаатай ямар/сургалт, аян, тэмцээн, уулзалт, гм.../ ажил болохоос нь хамаарч нэмэлт баримт бичиг бэлтгэнэ. Хүмүүсийн ихэнх солидог зүйл нь үйл ажиллагааны удирдамжийг хөтөлбөр гэж нэрлээд байдаг. Угтаа бол хөтөлбөр гэдэг маань удирдамжийнхаа нэг хэсэг нь болж үйл ажиллагааны дарааллыг агуулсан хэсэг юм. Ингээд дор зурагтайгаар оруулав.
Баримт бичгийн толгой болон хөл нь бичгийн соёлтой холбоотойгоор Толгой үсгээр бичигддэг.
Зургийг томруулж харахын тулд зурган дээр click хийж болно.

удирдамжинд үндэслэл, зорилго, зорилт, хэзээ, хамрах хүрээ, хаана, үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөр зэрэг орно

Хэрэв олныг хамарсан үйл ажиллагаа бол оролцогч төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт орсон байх ёстой.


Yргэлжлэл...

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭ #2

2010 оны 5 сарын 24
ХӨСҮТ-өөс 7 хоног бүр мэдээлэл өгч байгаа билээ. Мэдээллийг гарсан даруйд нь мэдээлэлж байх учир блогтой маань байнга хамт байгаарай.
Өнгөрсөн 7 хоногт 10 төрлийн халдварт өвчний 240 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүндээс (Вирүст хепатит –36, цусан суулга -33, гар хөл амны өвчин -129 г.м зонхилж байна)
1. Гар, хөл, амны өвчин 2010 онд нийт улсын хэмжээнд 727 тохиолдол бүртгэгдсэн үүнээс УБ-403, аймаг-324 бүртгэгдсэн байна. ( Дорнод-180, Дорноговь-56, Сэлэнгэ-26, Орхон-12, Төв-8, Архангай, Дундговь-2, Хөвсгөл, Завхан-1 )
ГХАӨ-өөр 0-10 насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаагийн дотор 85,2% нь 0-4 насны хүүхдүүд байна.
Өвчлөлийн 151 (45,5%) тохиолдол 89 хүүхдийн байгууллагад бүртгэгдээд байна.
Өвчлөгсөдийн 83,5% нь гэрээр өрхийн эмчийн хяналтанд хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хавсарсан халдвартай эмчлүүлж байгаа 1 хүүхдээс бусад хүүдүүдийн биеийн байдал сайжирч байна.
Эмнэлзүйн хувьд тууралт (100%), халууралт (34,6%), хоолонд дургүй болох, шүлс гоожих шинжүүд илэрч, тууралт аманд (94,2%) цэврүүт, толбот тууралт хэлбэрээр зонхилон илэрч байна.

Зохион байгуулж буй ажлууд:
Тандалтаар 29 цэцэрлэгийг сонгон авч агшингийн судалгаа хийсэн ба цэцэрлэгүүдэд ГХАӨ-ны анхны тохиолдол 2010.04.18-нд гарч, 16 цэцэрлэгт нууц үеийн хугацаанд халдвар дамжин голомтолж гарсан байна.
2-оос дээш тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэгүүдэд 50% нь нягтрал ихтэй 29.4% эмчгүй байсан байна.
Цэцэрлэгийн голомтын хавьтлын 6600 хүүхдэд өрхийн болон цэцэрлэгийн эмч нар өдөр тутмын үзлэг хийж, сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмчийн хяналтанд аваад байна.
ЭМС-ын 2010 оны 102 тоот тушаалын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Тушаалын холбогдох заалтуудыг хувилан хүүхдийн байгууллагуудад хүргүүллээ.
Өвчлөл бүртгэгдсэн цэцэрлэгүүдэд хэсэгчилсэн тусгаарлалт хийж, өвчтэй, сэжигтэй хүүхдүүдийг тушаалд зааснаар гэрт болон эмнэлэгт тусгаарлах арга хэмжээ авч байна
2010 оны 5 - р сарын 14-өөс эхлэн аймгуудаас утсаар мэдээ авч, мэргэжлийн зөвөлгөөгөөр хангаж байна.
5 - р сарын 20-оос эхлэн 24 цагийн утас нээж (455388), халдвар судлагч эмч нар хуваарийн дагуу ажиллаж, аймаг, орон нутгаас өвчлөлийн мэдээ авах, зөвлөгөө өгөх мөн иргэдэд зөвөлгөө өгч, мэдээг нэгтгэн МХЕГ, ЭМЯ-нд хүргүүлж байна.
ГХАӨ-ний өвчлөл бүртгэгдэж, голомтлон гарч буй аймгуудад аудио конференц хийх хуваарь гаргаж, 2010.05.21-нд Орхон, Дорнот аймгуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах зүйл дээр санал солилцон, эмнэлзүй, тархвар судлал, лабораторийн талаар зөвлөгөө өгсөн. (ХӨСҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцсон)
Радио, телевизээр байнга зөвлөгөө, ярилцлага өгч байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс авсан хамар залгиурын арчдас, өтгөнд вирус илрүүлэх шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна
Цаашид энэ 7 хоногт:
Уг өвчний танилцуулга, зөвлөмжийг БСШУЯ, аймаг, нийслэлийн Боловсролын газар, ЭМГ-т хүргүүлэх.
“Энтервируст цэврүүт тууралт бүхий стоматит (гар, хөл, амны өвчин)-ын оношлогоо, эмчилгээ, тэмцэх, сэргийлэх, голомтонд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ”, ЭМС-ын 2010 оны 102 тоот тушаалыг хэрэгжүүлэх талаар ( Нийслэлийн өрхийн эмнэлгүүд, хүүхдийн байгууллага, зуслангийн эмч нар удирдлагуудад) сургалт зохион байгуулна
Өвчлөлийн мэдээлэлд тулгуурлан голомтонд авах хариу арга хэмжээг цаг тухай бүрт нь төлөвлөн авч хэрэгжүүлэх
Өвчлөл голомтлон гарч буй аймгуудад аудио комференци хийж зөвлөгөө гөх.
Ард иргэдэд зориулсан зөвлөмжүүдийг тараах, телевиз, радиогоор сурталчлах ажлыг зохион байгуулна.

2. 2010.05.20-ны 19:00 цагт Нарантуул захын зүүн төв хаалганы хажууд зарж байсан шорлогоос 13 цагт 2 ширхэгийг худалдан авч, орой гэртээ 20:00 цагийн үед халааж идсэн гэх БЗД-ийн 13-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн “хоолны хордлого” оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэд шорлого идсэнээс хойш суулгах, бөөлжих, гэдэс базлах, ам цангах, сульдах, халуурах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрч 05.22-ны 13 цагт халдвартын эмнэлэгт хэвтсэн судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Үүнээс үзвэл нэг хэсэг хүмүүс муу хоол хийж, нэг хэсэг нь түүнийг нь идэж хэрэглэн хордож өвчлөж, нэг хэсэг нь хордож өвдсөн тэдэнд тусламж үзүүлэх гэж ажиллах, төр засаг түүнд шаардлагатай хөрөнгө мөнгө гаргах гэж зовох г.м ... дүр зурагтай байна. Хоол хийж байгаа нь ч хүнд хоол болохоор юм хийгээч, авч идэж байгаа нь ч хор болохооргүй юм сонгож идээч гэдгийг анхааруулъя.

3. Улсын хэмжээнд 129.031 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.342 буюу 5.7% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, Улаанбаатар хотод 64.749 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.387 (5.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, Аймгуудад амбулаторийн үзлэгт ТТӨ 6.2%-ийг эзэлж байна. Дулааны улирал эхэлсэн энэ үед бараг 0 хүртлээ буурсан байх ТТӨ байсаар байгаа нь томуугийн цартахлын дараагийн дэгдэлтэнд нөлөөлж болзошгүй гэсэн таамаглал хийхэд хүргэж байна. Хүн амынхаа 35%-ийг вакцинаар дархлаажуулж, дараагийн дэгдэлтээс хамгаална гэсэн зорилготойгоор 850.000 хүн тун вакцинаар тарих ажил зохион байгуулж байгаа билээ. Гэтэл зарим аав ээж хүүхэддээ энэ вакцин тариулахаас татгалзаж байна гээд тариулахгүй, зарим ажил мэргэжлийн хүмүүс би тариулахгүй гээд татгалзаж байгаагаас хамралтын байдал одоогоор хангалттай биш байна. Татгалзсан хүмүүсээс ямар шалтгаанаар татгалзсаныг асуухад тодорхой шалтгаангүй, мэдэхгүй, томуу гараад өнгөрсөн гэх буюу цуу ярианд итгэсэн шалтгаанууд байна.
Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын эсрэг 500.000 гаруй хүнд дархлаажуулалт хийснээс, улсын хэмжээнд 1-18 насны хүүхдүүдийн дунд 71%, зорилтот бүлгийн хүмүүсийн хамрагдалт 33%-тай байна. Үүнийг эрчимжүүлэх зорилгоор энэ жилийн 5 дугаар сарын дархлаажуулалтын үндэсний ээлжит 10 хоногийг “Томуугийн цар тахлаас вакцинжуулалтаар сэргийлье” сэдэвтэйгээр зохион байгуулах тухай ЭМ-ийн дэд сайдын 1б/1902 тоот албан даалгавар гарч, 21 аймаг 9 дүүрэгт хүргүүлэн зохион байгуулж байна.
Иргэд ээ, A(H1N1) вирүсийн халдварын эсрэг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдацгаая.

4. Халдварт саа өвчний дэгдэлтээс сэргийлэх болон Цочмог сул саажилтын тандалтын талаархи зөвлөмжийг боловсруулан албан тоотоор аймаг орон нутагт хүргүүлсэн. Саагийн тандалтыг эрчимжүүлэх зорилгоор ОХУ-тай хил залгаа 6 аймагт зохион байгуулагдах дэмжлэгт хяналт, сургалтын удирдамж, хөтөлбөр, санхүүгийн зардлын тооцоо хийж тусламж үзүүлэхийг хүсэж ДЭМБ-д асуудал тавиад байна.
5. Шувууны томуу, малын халдварт өвчин гээд ойртож буй асуудал байж болзошгүй.
ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн алба



Yргэлжлэл...

ЯАХОО МЕССЕНЖЕР ОЛОН ГАРГАХ...

Wednesday, May 19, 2010
Компьютер дээр сууж ажлаа хийдэг хүмүүсийн хувьд магадгүй олуулаа дундаа комьпютер эзэмшдэг, эсвэл хувийн болоод ажил төрлийн тус тусдаа мэйл хаягтай бол яахоо мессенжерийг олон гаргаж зэрэг хаягуудаа нээх шаардлага нэлээдгүй гардаг байхаа. Тэгвэл компьютертоо багахан тохиргоо хийгээс олон зэрэг мессенжер гаргах боломж бас байна. үүнийг та бүхэнд доор зурагтайгаар орууллаа. Амжилт хүсье!!!
Start/run эсвэл ctrl+r дарахад доорх цонх гарна. Үүн дээр regedit гэж бичээд Ок

Дараагаар нь гарч ирсэн цонхноос HKEY_CURRENT_USER/software/yahoo/pager/test замаар ороход доорх цонх гарна. Үүн дээрээ сул зайнд нь хулганыхаа баруун товчийг даран new/DWORD value үүсгэнэ.
үүсэгсэн валюгийнхаа нэрийг Plural болгон өөрчилнө.
үүссэн plural -аа нээж валю датагийн утгийг 1 болгон өөрчлөөд Ок
Ингээд л болоо дараагаар нь копьютероо унтрааж асаахаа мартваа. Амжилт хүсье
Yргэлжлэл...

ФОНТ, ЮНИКОД, MONKEY, ... ТАЛААР НЭГДСЭН ОЙЛГОЛТ

Tuesday, May 18, 2010
Офиссын болоод компьютер дээр ажилладаг ажилтай хүний хамгийн түрүүнд мэдэж авсан байх ёстой зүйл бол Фонт болон Монгол гарны тохиргоо болов уу. Бидний өдөр тутмын ажил дээр хоорондоо компмютероос компьютерлуу файл зөөвөрлөхөд фонт зөрөх, ө болон ү үсэгнүүд өөрчлөгдөх, интернетэд мэдээлэл оруулахад фонт нь зөрөх зэрэг асуудлууд нэлээдгүй тулгардаг шүү дээ. Эдгээр асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох хэрэгтэй.
1. Фонт:
Монголчууд ашиглаад байгаа Мон гэсэн тодотголтой фонтууд бол орос ах нарын хэрэглэдэг фонтон дээр Ө болон Ү үсэг нэмээд л бэлтгэсэн зүйл.
2. Monkey /Mongolian keyboard driver/
Ихэвчлэн комьпютерууд дээр далбаатай, юникод буюу МО:EN гэсэн 2 төрлийн драйвер суусан байдаг. Эхний буюу далбайтай нь ШУТИС-аас гаргасан драйвэр үүнийг эндээс татаж болно, харин 2 дахь нь компьютер болгонд байдаг өөрийх нь юникод хэл үүнийг start/control panel/Regional and language options/Language tab/Details/add-Mongolian Cyrillic/ok гаргаж болно.
Эдгээр дээр хүмүүс гайхаж нэлээн толгой нь эргэдэг болов уу. Энэ 2 драйвэр 2-лаа байвал бүх зүйл ок болно. Юникод нь ихэвчлэн Зургийн фотошоп, корел зэрэг программ дээр гологддог учираас монтой фонтоор далбайтай драйвераар бичвэл зүгээр бичихдээ юникод нь англи дээр монкии нь монгол байх ёстой, харин интернет орчинд болон албаны бичиг хэрэгт юникод нь тохиромжтой байдаг мөн бичихдээ далбайтайгаа англи дээр, юникодоо монгол дээр бичих ёстой. Өөрөөр хэлбэл монголоор бичих үедээ байнга зөрүүлж бичих ёстой. Юникодоор бичих тохоилдолд мон фонтгүй байсанч монголоор бичиж болно.
3. Юникод хөрвүүлэгч/Unicod/
Энэ нь ямарч текстийг ворд программ дээр стандарт юникодод хөрвүүлнэ. Үүнийг мөн комьпютертоо эндээс татаад суулгачих хэрэгтэй. Энэ нь ворд програм дээр Add-ins дээр плас болоод суучдаг тул хэрэглэхэд маш амархан. Хөрвүүлэх текстээ идэвхтжүүллээ, жижигхэн U үсэгтэй команд дээр дарлаа, хөрөвлөө гэж...
Yргэлжлэл...

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭ

Monday, May 17, 2010
2010.05.17.
1. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 5.8%, Улаанбаатар хотод 5.8%, аймгуудад 6.2%-ийг эзэлж байна.
2. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 9 төрлийн халдварт өвчний 163 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд: Вирүсний гепатит -29, цусан суулга -22, гар хөл амны өвчин -87 тохиолдлоор зонхилж байна.
3. Гар, хөл, амны өвчин 2010 онд нийт 220 тохиолдол бүртгэгдснээс 5-р сард 129 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 47 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн, эдгэрч сайжирч байна. Бусад хүүхдүүд гэрээрээ өрхийн эмнэлгийн хяналтанд байна. Хүндэрсэн, нас барсан тохиолдол гараагүй байна.
Өвчилсөн хүүхдүүдийн насны хувьд 0-9 насанд 98,1 % үүний дотор 0-4 насны хүүхэд 88,1%-ийг эзэлж байна. Бүртгэгдсэн гар хөл амны өвчлөл дүүргээрээ ЧД-14%, БГД-17,2%, БЗД-32,8%, СБД-15,6%, СХД-18,2%, ХУД-2,2% /НД-т – 2/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
5-р сард 43 цэцэрлэгт 56 тохиолдол (8 цэцэрлэг тус бүрт 2 тохиолдол, 3 цэцэрлэгт 3-4 тохиолдол) гарчээ.
Голомтонд ЭМС-ын 2010 оны 102 тоот тушаалын дагуу арга хэмжээ авч, зөвлөгөө өгч байна.
Вирүс судлалын лабораторид шинжилгээний дээж өгсөн (өтгөн, цэврүүний шингэн) шинжилгээ хийгдэж байгаа
Гар хөл амны өвчний талаар иргэдэд хандсан зөвлөгөө сэрэмжлүүлэг ярилцлага телевиз, радио, хэвлэлээр байнга өгч байна.
Хүүхдийн байгууллагуудаар гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх голомтонд авах арга хэмжээний талаар санамж тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмээ сайжруулахыг зөвлөж байна.
Дорнод, Говьсүмбэр аймгуудад гар, хөл амны өвчин бүртгэгдэж байгаа тул утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
4. Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 1-18 насныхан 68%, зорилтот бүлгийн хүн амын дунд 32%-тай байна.
5. Таджикстан улсад халдварт саа өвчний 280 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 50 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 13 нь нас барсан тухай мэдээллэж байна. Мөн Эрхүү мужид саа өвчний 5 тохиолдол илэрсэн тухай мэдээлэл байна.

ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн алба
Yргэлжлэл...

БИД ШИНЭХЭН УЛААН ЗАГАЛМАЙЧИД

Friday, May 14, 2010
Хүүхэд өсвөр үеийг хүмүүнлэгийн үйлст нэгтгэх, улмаар тэднийг бие даасан чадварлаг иргэн болгох, Улаан загалмайн хүрээг өргөтгөх зорилгоор Олон улсын Улаан загалмайн өдрийг тохиолдуулан гишүүн элсүүлэх Ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Нийт 3-н сургуулийн 3-5 ангийн 180 гаруй хүүхдийг тангараг өргөсөн хүмүүнлэгийн үйлстэн, өсвөрийн улаан загалмайч гишүүн болголоо. Гишүүн элсүүлэх үйл ажиллагаанд зочиноор ахмад улаан загалмайчид, ЗДТГ-ын ажилтнууд, Тэргүүний Сайн дурийн идэвхтэнүүд, Тунгалаг багштай өсвөрийн улаан загалмайч 83 анги оролцон үйл ажиллагааг маань өргөн хүрээтэй үр дүнтэй ажил болголоо.














Yргэлжлэл...