ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ * МАНАЙ ХАЯГ:НАЛАЙХ ДҮҮРЭГ ДАМДИНЫ ГУДАМЖ * УТАС:7023-2676 * Э-ШУУДАН: nalaikh_uzh@yahoo.com ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭ #2

Monday, May 24, 2010
2010 оны 5 сарын 24
ХӨСҮТ-өөс 7 хоног бүр мэдээлэл өгч байгаа билээ. Мэдээллийг гарсан даруйд нь мэдээлэлж байх учир блогтой маань байнга хамт байгаарай.
Өнгөрсөн 7 хоногт 10 төрлийн халдварт өвчний 240 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүндээс (Вирүст хепатит –36, цусан суулга -33, гар хөл амны өвчин -129 г.м зонхилж байна)
1. Гар, хөл, амны өвчин 2010 онд нийт улсын хэмжээнд 727 тохиолдол бүртгэгдсэн үүнээс УБ-403, аймаг-324 бүртгэгдсэн байна. ( Дорнод-180, Дорноговь-56, Сэлэнгэ-26, Орхон-12, Төв-8, Архангай, Дундговь-2, Хөвсгөл, Завхан-1 )
ГХАӨ-өөр 0-10 насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаагийн дотор 85,2% нь 0-4 насны хүүхдүүд байна.
Өвчлөлийн 151 (45,5%) тохиолдол 89 хүүхдийн байгууллагад бүртгэгдээд байна.
Өвчлөгсөдийн 83,5% нь гэрээр өрхийн эмчийн хяналтанд хөнгөн хэлбэрээр эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хавсарсан халдвартай эмчлүүлж байгаа 1 хүүхдээс бусад хүүдүүдийн биеийн байдал сайжирч байна.
Эмнэлзүйн хувьд тууралт (100%), халууралт (34,6%), хоолонд дургүй болох, шүлс гоожих шинжүүд илэрч, тууралт аманд (94,2%) цэврүүт, толбот тууралт хэлбэрээр зонхилон илэрч байна.

Зохион байгуулж буй ажлууд:
Тандалтаар 29 цэцэрлэгийг сонгон авч агшингийн судалгаа хийсэн ба цэцэрлэгүүдэд ГХАӨ-ны анхны тохиолдол 2010.04.18-нд гарч, 16 цэцэрлэгт нууц үеийн хугацаанд халдвар дамжин голомтолж гарсан байна.
2-оос дээш тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэгүүдэд 50% нь нягтрал ихтэй 29.4% эмчгүй байсан байна.
Цэцэрлэгийн голомтын хавьтлын 6600 хүүхдэд өрхийн болон цэцэрлэгийн эмч нар өдөр тутмын үзлэг хийж, сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмчийн хяналтанд аваад байна.
ЭМС-ын 2010 оны 102 тоот тушаалын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Тушаалын холбогдох заалтуудыг хувилан хүүхдийн байгууллагуудад хүргүүллээ.
Өвчлөл бүртгэгдсэн цэцэрлэгүүдэд хэсэгчилсэн тусгаарлалт хийж, өвчтэй, сэжигтэй хүүхдүүдийг тушаалд зааснаар гэрт болон эмнэлэгт тусгаарлах арга хэмжээ авч байна
2010 оны 5 - р сарын 14-өөс эхлэн аймгуудаас утсаар мэдээ авч, мэргэжлийн зөвөлгөөгөөр хангаж байна.
5 - р сарын 20-оос эхлэн 24 цагийн утас нээж (455388), халдвар судлагч эмч нар хуваарийн дагуу ажиллаж, аймаг, орон нутгаас өвчлөлийн мэдээ авах, зөвлөгөө өгөх мөн иргэдэд зөвөлгөө өгч, мэдээг нэгтгэн МХЕГ, ЭМЯ-нд хүргүүлж байна.
ГХАӨ-ний өвчлөл бүртгэгдэж, голомтлон гарч буй аймгуудад аудио конференц хийх хуваарь гаргаж, 2010.05.21-нд Орхон, Дорнот аймгуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах зүйл дээр санал солилцон, эмнэлзүй, тархвар судлал, лабораторийн талаар зөвлөгөө өгсөн. (ХӨСҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцсон)
Радио, телевизээр байнга зөвлөгөө, ярилцлага өгч байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс авсан хамар залгиурын арчдас, өтгөнд вирус илрүүлэх шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна
Цаашид энэ 7 хоногт:
Уг өвчний танилцуулга, зөвлөмжийг БСШУЯ, аймаг, нийслэлийн Боловсролын газар, ЭМГ-т хүргүүлэх.
“Энтервируст цэврүүт тууралт бүхий стоматит (гар, хөл, амны өвчин)-ын оношлогоо, эмчилгээ, тэмцэх, сэргийлэх, голомтонд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ”, ЭМС-ын 2010 оны 102 тоот тушаалыг хэрэгжүүлэх талаар ( Нийслэлийн өрхийн эмнэлгүүд, хүүхдийн байгууллага, зуслангийн эмч нар удирдлагуудад) сургалт зохион байгуулна
Өвчлөлийн мэдээлэлд тулгуурлан голомтонд авах хариу арга хэмжээг цаг тухай бүрт нь төлөвлөн авч хэрэгжүүлэх
Өвчлөл голомтлон гарч буй аймгуудад аудио комференци хийж зөвлөгөө гөх.
Ард иргэдэд зориулсан зөвлөмжүүдийг тараах, телевиз, радиогоор сурталчлах ажлыг зохион байгуулна.

2. 2010.05.20-ны 19:00 цагт Нарантуул захын зүүн төв хаалганы хажууд зарж байсан шорлогоос 13 цагт 2 ширхэгийг худалдан авч, орой гэртээ 20:00 цагийн үед халааж идсэн гэх БЗД-ийн 13-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн “хоолны хордлого” оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэд шорлого идсэнээс хойш суулгах, бөөлжих, гэдэс базлах, ам цангах, сульдах, халуурах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрч 05.22-ны 13 цагт халдвартын эмнэлэгт хэвтсэн судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Үүнээс үзвэл нэг хэсэг хүмүүс муу хоол хийж, нэг хэсэг нь түүнийг нь идэж хэрэглэн хордож өвчлөж, нэг хэсэг нь хордож өвдсөн тэдэнд тусламж үзүүлэх гэж ажиллах, төр засаг түүнд шаардлагатай хөрөнгө мөнгө гаргах гэж зовох г.м ... дүр зурагтай байна. Хоол хийж байгаа нь ч хүнд хоол болохоор юм хийгээч, авч идэж байгаа нь ч хор болохооргүй юм сонгож идээч гэдгийг анхааруулъя.

3. Улсын хэмжээнд 129.031 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.342 буюу 5.7% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, Улаанбаатар хотод 64.749 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.387 (5.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, Аймгуудад амбулаторийн үзлэгт ТТӨ 6.2%-ийг эзэлж байна. Дулааны улирал эхэлсэн энэ үед бараг 0 хүртлээ буурсан байх ТТӨ байсаар байгаа нь томуугийн цартахлын дараагийн дэгдэлтэнд нөлөөлж болзошгүй гэсэн таамаглал хийхэд хүргэж байна. Хүн амынхаа 35%-ийг вакцинаар дархлаажуулж, дараагийн дэгдэлтээс хамгаална гэсэн зорилготойгоор 850.000 хүн тун вакцинаар тарих ажил зохион байгуулж байгаа билээ. Гэтэл зарим аав ээж хүүхэддээ энэ вакцин тариулахаас татгалзаж байна гээд тариулахгүй, зарим ажил мэргэжлийн хүмүүс би тариулахгүй гээд татгалзаж байгаагаас хамралтын байдал одоогоор хангалттай биш байна. Татгалзсан хүмүүсээс ямар шалтгаанаар татгалзсаныг асуухад тодорхой шалтгаангүй, мэдэхгүй, томуу гараад өнгөрсөн гэх буюу цуу ярианд итгэсэн шалтгаанууд байна.
Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын эсрэг 500.000 гаруй хүнд дархлаажуулалт хийснээс, улсын хэмжээнд 1-18 насны хүүхдүүдийн дунд 71%, зорилтот бүлгийн хүмүүсийн хамрагдалт 33%-тай байна. Үүнийг эрчимжүүлэх зорилгоор энэ жилийн 5 дугаар сарын дархлаажуулалтын үндэсний ээлжит 10 хоногийг “Томуугийн цар тахлаас вакцинжуулалтаар сэргийлье” сэдэвтэйгээр зохион байгуулах тухай ЭМ-ийн дэд сайдын 1б/1902 тоот албан даалгавар гарч, 21 аймаг 9 дүүрэгт хүргүүлэн зохион байгуулж байна.
Иргэд ээ, A(H1N1) вирүсийн халдварын эсрэг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдацгаая.

4. Халдварт саа өвчний дэгдэлтээс сэргийлэх болон Цочмог сул саажилтын тандалтын талаархи зөвлөмжийг боловсруулан албан тоотоор аймаг орон нутагт хүргүүлсэн. Саагийн тандалтыг эрчимжүүлэх зорилгоор ОХУ-тай хил залгаа 6 аймагт зохион байгуулагдах дэмжлэгт хяналт, сургалтын удирдамж, хөтөлбөр, санхүүгийн зардлын тооцоо хийж тусламж үзүүлэхийг хүсэж ДЭМБ-д асуудал тавиад байна.
5. Шувууны томуу, малын халдварт өвчин гээд ойртож буй асуудал байж болзошгүй.
ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн алба



0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй