Налайх дүүргийн Улаан загалмай хороо нь Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийн хүрээнд Сайн дурын идэвхтэнүүддээ Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь нэртэй сургалтыг Налайх дүүргийн 2-р хорооны сургалтын танхимд 2010 оны 05 сарын 26, 27 нд 2 өдрийн турш амжилттай явуулж өнгөрлөө. Сургалтаар СДИ-үүдэд хүрч ажиллах хүмүүстээ “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх”, мөн тэдэнд хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл агуулсан хүн болохуй буюу “Ажлаа аз жаргал болгохуй”, “Төсөл хэрхэн бичих вэ?” төсөл дэмжигдэхэд юу юуг анхаарах ёстой вэ зэрэг сургалтуудыг хийлээ. СДИ-үүдээс маань эхний өдөр суусан хүн дахих дараагийн өдөр давтан сууж сургалтыг маань сонсож байсан нь магадгүй энэ сургалт үр өгөөжтэй байсных болов уу. Нийт сургалтанд оролцсон эрхэм үйлст сайн дурын идэвхтэнүүддээ амжилтыг эрэлхийлэе.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй