Сүүлийн үед байгууллагууд ажилтан авахдаа харилцааны соёл, илэрхийлэх чадвар, багаар ажиллах зэрэг чадваруудаас гадна албан бичиг боловсруулах чадвар буюу албан бичиг үйлдэх соёлыг чухалчилдаг болсон байна.
Манайхан бичиг баримт боловсруулахдаа баримт бичгийн нэршил толгой хөл зэрэг дээр солих мөн ойлгохгүй байх зэрэг алдаатай дутагдалтай тал ажиглагдаж байна. Ингээд хэд хэдэн зөвлөгөө, болоод жишээ бичиг баримт орууллаа.
1. Хуудасны тохиргоо
Оффиссын ажилтанууд маань бичиг баримтуудаа боловсруулахдаа ихэвчлэн майкрософт ворд программ дээр баримт бичгээ боловсруулдаг. Юуны өмнө хуудасныхаа тохиргоог хийх хэрэгтэй. Албан баримтууд үдэгдэж, архивт ордог тул зүүн талаасаа 3 см зай авч хийгддэг. Тохиргоог хийхдээ
- оффисс 2003-аас өмнөх темплэйт дээр File/Page setup/Margins tab, left-3cm, right-1-1.5cm
- оффисс 2007 темплэйт дээр Page layout –ийн баруун доод захын сум дээр дарахад page setup цонх гарч ирнэ. Мөн margins tab, left-3cm, right-1-1.5cm тохиргоог хийгээд Default дарахад байнга энэ хэмжээгээрээ тогтох болно.
2. Бичиг баримт
ТББ-ийн үйл ажиллагаанд дараах үндсэн бичиг баримтууд заавал бичигдэнэ.
- Төлөвлөгөө
- Үйл ажиллагааны удирдамж
- Тайлан
Үйл ажиллагааны тайланд үйл ажиллагааны талаарх бүх мэдээлэл багтах ба үүнд хөтөлбөр, санхүүгийн тооцоо, бэлтгэх зүйл, зэрэг орно. Мөн тухайн үйл ажиллагаа нь хэр хугацаатай ямар/сургалт, аян, тэмцээн, уулзалт, гм.../ ажил болохоос нь хамаарч нэмэлт баримт бичиг бэлтгэнэ. Хүмүүсийн ихэнх солидог зүйл нь үйл ажиллагааны удирдамжийг хөтөлбөр гэж нэрлээд байдаг. Угтаа бол хөтөлбөр гэдэг маань удирдамжийнхаа нэг хэсэг нь болж үйл ажиллагааны дарааллыг агуулсан хэсэг юм. Ингээд дор зурагтайгаар оруулав.
Баримт бичгийн толгой болон хөл нь бичгийн соёлтой холбоотойгоор Толгой үсгээр бичигддэг.
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх гэж буй танд баярлалаа.
profile; Anonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээгээрэй
Эсвэл Name сонголтоор нэрээ бичээрэй